МэдээМэдээлэл

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

“Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн арга хэмжээнд урьж байна.

2017.11.21 00:00:00

Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 163 тоот тогтоолын дагуу жил бүрийн 11 дүгээр сарын сүүлийн 7 хоногт “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг уламжлал болгон зохион байгуулж ирсэн.

Тус тэмдэглэл өдрийг тохиолдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухаан технологийн сан, Шинжлэх ухааны академи хамтран Монгол улсад шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 96 жил, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн ойн баярын хурал, хүндэтгэлийн концерт 11 дүгээр сарын 24-ний өдөр “Шинжлэх ухаан, технологи, инноваци - 2017” экспо үзэсгэлэнг 11 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд, тус тус зохион байгуулах гэж байна.

“Шинжлэх ухаан, технологи, инноваци - 2017” экспо үзэсгэлэнд Шинжлэх ухаан, технологийн их сургуулиас багш, судлаачдынхаа судалгааны үр дүнг танилцуулж оролцоно.  #sciencemongolia2017 #sciencemust

 ШУТИ2017

                                                             ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН ГАЗАР

                                                                                 УТАС: 11-318153

Сүхбаатар дүүргийн засаг даргын захирамжийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд хичээлийн 1-р байр, Т байр, хичээлийн 4-р байрны гадна талбайн хог хаягдал, шарлаж унасан навч зэргийг цэвэрлэв.  Хичээлийн 1-р байр: Хүнсний инженерчлэлийн салбарын эрхлэгчийн туслах Б.Насанжаргал, сургалтын мастер Б.Буянзаяа нарын удирдлаган дор 19 оюутан    Хичээлийн Т байр: Биотехнологи, шим тэжээлийн салбарын сургалтын мастер Б.Нандин-Эрдэни...

Их уншсан мэдээ

``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2016`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2016.03.12

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор...