МэдээМэдээлэл

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

“Хоолзүйч”-ийн мэргэжил дээшлүүлэх сургалт-Nutrition care process сэдвийн хүрээнд боллоо

2017.10.24 00:00:00

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль (ҮТС) болон БНСУ-ын “WITH” Төрийн Бус Байгууллага болон Шим Тэжээл Судлалын Төв (ШТСТ) хамтран “Хоолзүйчийн мэргэжил дээшлүүлэх 6 дахь удаагийн эрчимжүүлсэн сургалтыг Nutrition Care Process” сэдвийн хүрээнд 2017 оны 10-р сарын 5-нд зохион байгууллаа. Энэхүү сургалтын зорилго нь олон улсын шим тэжээлийн үйлчилгээний системийн тухай хоолзүйчдэд мэдлэг олгох, мэргэжлээ дээшлүүлэх болон хоорондоо туршлага солилцох юм. Сургалтанд урилгаар БНСУ-ын “Ажү” эмнэлгийн эмчилгээний хоолны тасгийн эрхлэгч доктор Choi Sun Jung ирж олон улсын шим тэжээлийн үйлчилгээний системийн талаар илтгэл тавьж хоолзүйчдын асуултанд хариулав. Мөн “Ажү” эмнэлгийн эмчилгээний хоолзүйчийн мэргэжил дээшлүүлэх 3 сарын сургалтанд хамрагдсан Хавдар судлалын үндэсний төвийн эмчилгээний хоолзүйч Д.Намжилмаа сургалтын тухай, БНСУ-ын эмчилгээний хоол үйлдвэрлэл, үйлчилгээ болон шим тэжээлийн үйлчилгээний системийн талаар илтгэл танилцуулав.  Энэхүү семинарт нийт эмнэлэг, эрүүл мэндийн төв, амбулатори, өрхийн эмнэлэг болон бусад байгууллагад ажиллаж буй эмчилгээний хоолзүйчид хамрагдав.

 

                                                                  Шим тэжээл судлалын төв

Сүхбаатар дүүргийн засаг даргын захирамжийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд хичээлийн 1-р байр, Т байр, хичээлийн 4-р байрны гадна талбайн хог хаягдал, шарлаж унасан навч зэргийг цэвэрлэв.  Хичээлийн 1-р байр: Хүнсний инженерчлэлийн салбарын эрхлэгчийн туслах Б.Насанжаргал, сургалтын мастер Б.Буянзаяа нарын удирдлаган дор 19 оюутан    Хичээлийн Т байр: Биотехнологи, шим тэжээлийн салбарын сургалтын мастер Б.Нандин-Эрдэни...

Их уншсан мэдээ

``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2016`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2016.03.12

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор...

ОХУ-ын Улан-Үд хотод зохион байгуулагдсан III INTERNATIONAL STUDENTS SCIENTIFIC - PRACTICAL CONFERENCE COMMODITY. BIOTECHNOLOGY AND AUTOMATION OF PROCESSING OF LEATHER AND FUR хуралд Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Текстил судлалын салбарын багш, ою

2016.05.03

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургууль, ОХУ-ын Дорнод Сибирийн Технологи, Удирдлагын Их Сургууль, ХААИС-ийн Мал Аж Ахуй Биотехнологийн Сургуулийн хамтарсан Олон улсын оюутны эрдэм шинжилгээний х...