МэдээМэдээлэл

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Оюутнуудад зориулсан гарааны бизнесээ хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх “Startup Weekend Ulaanbaatar Export & ICT” арга хэмжээ болно

2017.10.25 00:00:00

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙН БУС САЛБАРЫН ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ,   МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦААНЫ ТЕХНОЛОГИЙН ХЭРЭГЛЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ЧИГЛЭСЭН ШИНЭ ГАРААНЫ БИЗНЕС ХӨГЖҮҮЛЭХ 

Startup Weekend Ulaanbaatar Export & ICT

АРГА ХЭМЖЭЭ

Зорилго:

            Орчин үеийн шинжлэх ухаан, технологи инноваци, мэдээлэл харилцаа холбооны технологийн ололтыг нэвтрүүлэх замаар Монгол улсын уул уурхайн бус арвин баялаг  нөөцийг ашиглан, дотоодын зах зээлийг хангах төдийгүй, экспортод чиглэсэн шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг  бий болгох гарааны бизнесийн шилдэг санаа, төслийг шалгаруулж, цаашид тогтвортой бизнес болгон хөгжүүлэхэд  дэмжлэг үзүүлэхэд энэхүү арга хэмжээний зорилго чиглэгдэнэ.

Гол оролцогчид:  Их дээд сургуулийн  80-100 оюутан залуус

Хугацааны тов:

            2017 оны 10 сарын 27-29-ний өдрүүд, Баасан-Бямба- Ням

Байршил:

  • “WorkCentral Mongolia coworking space”,(Хүнсний 4-р дэлгүүрээс хойшоо, М. Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехникийнколлежийн хойд талд)

Үндсэн зохион байгуулагчид: 

  • “Стартап Монголиа” ТББ
  • Дэлхий банк,Экспортыг дэмжих төсөл
  • ШУТИС

Хамтран зохион байгуулагчид: 

  • WorkCentral Mongolia coworking space
  • “CoIn” Agency
  • “Techstars” компани
  • ШУТИС-ийн ЖДҮ-ийн судалгаа сургалтын төв

ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ТУХАЙ:

Монгол улсын Засгийн газраас Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа Экспортыг дэмжих төсөл 2016 оны 12 дугаар сараас хэрэгжиж байгаа бөгөөд  төслийн зорилго нь уул уурхайн бус салбарын жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн экспортын чадавхыг бэхжүүлэх болон экспортын зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэхэд чиглэгдэж байна.

Төсөл нь 1) Экспортын шинэ төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн хөгжүүлэх, 2) Экспортын өрсөлдөөнийг дэмжих, 3) Төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх гэсэн 3 үндсэн бүрэлдхүүн хэсгийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.

Экспортын өрсөлдөөнийг дэмжих 2 дугаар бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд экспортлогч болон экспортлогч болохоор зорьж буй аж ахуйн нэгжүүдийг гадаад худалдааны чиглэлээр сургалтад хамруулж тэдний чадавхыг бэхжүүлэх, экспортын бүтээгдэхүүний инновацийн санааг дэмжих уралдаан, тэмцээнийг их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохиох, экспортын ментор бэлтгэх, ажилтан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагаануудыг төлөвлөн хэрэгжүүлж байна.  Иймд энэ удаагийн “Startup Weekend Ulaanbaatar Export & ICT” арга хэмжээний хамтран зохион байгуулагчаар оролцож байна.

Арга хэмжээнээс хүлээгдэж буй үр дүн:

  • Оролцогчид бизнес санаагаа бодитой болгох хөгжүүлэх, хөрөнгө оруулагч олох;
  • Бизнесийн туршлагатай зөвлөх, менторуудаас зөвлөгөө авах;
  • Өөр хоорондоо мэдлэг, туршлагаа хуваалцах, солилцож,бие биенээсээхарилцансуралцах;
  • Түншлэлийн хүрээгээ өргөжүүлэх зэрэг өргөнболомж олгоно.

Уг арга хэмжээнд ШУТИС-ийн оюутнууд үнэ төлбөргүй хамрагдах юм.

МЭДЭЭЛЭЛ

 

                                 ШУТИС, Эрдэм шинжилгээ,

                                   инновацийн газар

                                        11-318153 - Н.Бадрах  

                                       badrakh@must.edu.mn  

 

                   ШУТИС, БАТС, ЖДҮССТ

                             Л. Оюунцэцэг

                                9916-5175

                      l.oyuntsetseg@must.edu.mn

         Стартап Монгол ТББ

               Б. Пүрэвсүрэн

                   8000-2662

          puujee@swmongolia.org

 

Сүхбаатар дүүргийн засаг даргын захирамжийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд хичээлийн 1-р байр, Т байр, хичээлийн 4-р байрны гадна талбайн хог хаягдал, шарлаж унасан навч зэргийг цэвэрлэв.  Хичээлийн 1-р байр: Хүнсний инженерчлэлийн салбарын эрхлэгчийн туслах Б.Насанжаргал, сургалтын мастер Б.Буянзаяа нарын удирдлаган дор 19 оюутан    Хичээлийн Т байр: Биотехнологи, шим тэжээлийн салбарын сургалтын мастер Б.Нандин-Эрдэни...

Их уншсан мэдээ

“УРЛАХУЙН ЕРТӨНЦ-2016” НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2016.04.29

ШУТИС-ийн ҮТС –иас уламжлал болгон зохион байгуулдаг “УРЛАХУЙН ЕРТӨНЦ”  наадам 2016 оны 4-р сарын 22-ний өдөр ШУТИС-ийн Урлаг зааланд амжилттай болж өндөрлөлөө.    &...

``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2016`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2016.03.12

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор...

“ДЭЛХИЙН ДИЗАЙНЫ ЧИГ ХАНДЛАГА: ХАЯГДЛЫГ ХУДАЛДАХ БОЛОМЖ” сэдэвт загвар урлалын онол практик хосолсон сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

2016.06.10

 “Монголын инновацийн 7 хоног” (#MIW2016) арга хэмжээний хүрээнд “ДЭЛХИЙН ДИЗАЙНЫ ЧИГ ХАНДЛАГА: ХАЯГДЛЫГ ХУДАЛДАХ БОЛОМЖ” сэдэвт загвар урлалын онол практик хосолсон масте...