ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЯВАГДАЖ БУЙ АЖЛУУД
ganbii

“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд явагдаж буй “Монголын уламжлалт хүнсний бүтээгдэхүүний хатаах аргын харьцуулсан судалгаа” сэдэвт хамтарсан судалгааны ажлын үр дүнд ҮТС-ийн “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи” мэргэжлээр төгсөгч  Б.Учрал "Аарцаар хийх бүтээгдэхүүний түүхий эдийн чанар, бүтээгдэхүүн хөгжүүлэлт", Ц.Мөнхзул "Шош буурцгаар хийх бүтээгдэхүүн хөгжүүлэлт", Б.Ганцэцэг "Чацаргана боловсруулах технологийн судалгаа" гэсэн сэдвүүдээр судалгааны ажил хийж, бакалаврын дипломоо амжилттай хамгаалж 2016 оны 6-р сарын 23-нд дипломоо гардан авлаа. 

Сургуулиа амжилттай төгссөн оюутнууддаа амжилтын их хаалгыг олж ажил мэргэжилдээ үнэнч, үргэлж оюунлаг, шинэлэг явахыг хүсье.