МэдээМэдээлэл

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

“ДЭЛХИЙН ДИЗАЙНЫ ЧИГ ХАНДЛАГА: ХАЯГДЛЫГ ХУДАЛДАХ БОЛОМЖ” сэдэвт загвар урлалын онол практик хосолсон сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

2016.06.10 00:00:00

 “Монголын инновацийн 7 хоног” (#MIW2016) арга хэмжээний хүрээнд “ДЭЛХИЙН ДИЗАЙНЫ ЧИГ ХАНДЛАГА: ХАЯГДЛЫГ ХУДАЛДАХ БОЛОМЖ” сэдэвт загвар урлалын онол практик хосолсон мастер класс сургалт 2016 оны 05 сарын 12-оос 14-ны хооронд амжилттай зохион байгуулагдсан. Сургалт нь СУИС болон ШУТИС-ийн ҮТС, БуХС-ийн багш, судлаачдын гүйцэтгэж буй “Монголын бүтээгдэхүүний загварыг сайжруулах, олон улсын зах зээлд гаргах судалгааны төсөл”-ийн баг Монголын Ноос ноолуурын Холбоотой хамтран явуулав. Сургалтын нээлтэнд СУИС болон ШУТИС-ийн ҮТС-ийн болон Монголын Ноос ноолуурын Холбооны удирдлагууд оролцлоо.

Ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн явцад өнгө өнгийн утасны үзүүр, нэхмэл сүлжмэл материалын эсгүүрийн өөдөс хаягдал болж гардаг. Дэлхийн улс орнуудад зардал гаргаж үйлдвэрлэсэн эдгээр материалыг ашиглах чиглэлд дизайны шийдэл оруулахад их анхаарч байна. Иймээс үйлдвэрлэлийн хаягдалыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой UP-CYCLING консепцыг хэрхэн хэрэгжүүлэх, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний үнэ цэнийг гоёл чимэглэлийн тусламжтайгаар хэрхэн нэмэгдүүлэх талаар Солонгосын Чоннамын Үндэсний Их Сургуулийн Текстил, хувцас дизайны тэнхимийн профессор Bae Soo-Jeong, багш Baek Junghyun нар онол практик хосолсон сургалт явуулав. Сургалтанд СУИС болон ШУТИС-ийн ҮТС-ийн багш, магистр оюутнууд болон Говь ХХК, Гоёо ХХК болон ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 25 үйлдвэрийн загвар зохион бүтээгчид болон дизайнерууд оролцлоо.

“Монголын ноолууран бүтээгдэхүүн чанартайн дээр үнийн хувьд ч өрсөлдөх чадвар өндөртэй. Загварыг улам сайжруулж, хэрэглэгчдээ ойртох хэрэгтэй. Дэлхийн чиг хандлага, худалдан авагчийнхаа сэтгэлд нийцүүлэн үнэт материалаас үүссэн өөдөс, үлдэгдэл материалыг ашиглах чадварыг хурдан хугацаанд эзэмшиж чадахыг сургалтад оролцож буй дизайнерүүдээс олж харлаа. Тиймээс шинэ төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, солонгосын төдийгүй бусад зах зээлд амжилт олох бүрэн боломжтой гэж үзэж байна” хэмээн Bae Soo-Jeong үнэлэв.

Цаашдаа хамтарсан сургалт, үзэсгэлэн зохион байгуулах зэргээр сургалтын үр өгөөжийг нэмэгдүүлэхээр төлөвлөөд байгаа ба эхний ээлжинд энэ 10 сард БНСУ-ын Кванжу хотод хамтарсан үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөж байна. Зохион байгуулагчдын зүгээс боловсролын байгууллага, мэргэжлийн холбоод, үйлдвэрлэл эрхлэгчид болон экспортлохоор сонирхож буй орны загварын экспертүүдийг нэг дор цуглуулсан нь энэ салбарын хөгжилд үнэтэй туршлага болсныг онцолж байлаа.

Эрдэмтэн судлаачид, үйлдвэрлэгчдийнхээ эрдэм судлал, бүтээл тууривалын их үйлсэд улам их амжилт, сайн сайхан бүхнийг хүсье!

ШУТИС, Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн захиргаа

Сүхбаатар дүүргийн засаг даргын захирамжийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд хичээлийн 1-р байр, Т байр, хичээлийн 4-р байрны гадна талбайн хог хаягдал, шарлаж унасан навч зэргийг цэвэрлэв.  Хичээлийн 1-р байр: Хүнсний инженерчлэлийн салбарын эрхлэгчийн туслах Б.Насанжаргал, сургалтын мастер Б.Буянзаяа нарын удирдлаган дор 19 оюутан    Хичээлийн Т байр: Биотехнологи, шим тэжээлийн салбарын сургалтын мастер Б.Нандин-Эрдэни...

Их уншсан мэдээ

``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2016`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2016.03.12

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор...