МэдээМэдээлэл

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

“УРЛАХУЙН ЕРТӨНЦ-2017” НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2017.05.15 00:00:00

ШУТИС-ийн ҮТС –иас уламжлал болгон зохион байгуулдаг “УРЛАХУЙН ЕРТӨНЦ”  наадам 2017 оны 05-р сарын 06-ний өдөр ХҮННҮ МОЛЛ –д амжилттай болж өндөрлөлөө.

 “Оюутан цагийн шилдэг бүтээл - Орчлонд танигдах монгол бренд” уриатайгаар 8 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Урлахуйн ертөнц” наадам  оюутан залуусын бие даасан бүтээлч үйл ажиллагаа, уран сэтгэлгээг хөгжүүлэх, дэмжих, тэдэнд мэргэжлийн дадлага эзэмшүүлэх, мэргэжлийн хичээлүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, мэргэжлээ таниулах, оюутны бүтээл сурталчлах зорилготойгоор сургуулийн хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулагдаг. Энэхүү наадам маань нийт оюутнуудын хүсэн хүлээсэн наадам болсон төдийгүй жилээс жилд өргөжин тэлж, Үйлдвэрлэлийн Технологийн сургуулийн оюутнуудын хооронд мэдлэг ур чадварын түвшингээ харилцан таних, бие биенээсээ сурах, мэргэжлийн ур чадвараа сорих, цаашдын тэмүүллээ тодорхойлох, ухааны ур, харааны ур, гарын ураа шалгах талбар болж байгаа юм.

Уг наадамд урилгаар ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн проректор Ч.Баасандаш, Оюутны хөгжил, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор П.Жаргалтуяа, Эдийн засаг, нийгмийн хөгжил эрхэлсэн проректор Л.Пүрэв, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, СУИС-ийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор Ч.Алтанцэцэг, Текстил судлалын салбарын эрхлэгч Л.Удвал, ҮТС-ийн ахлах нягтлан бодогч Ш.Чимэдцэрэн, “Бөртэ” ТӨУҮГ-ын технологич инженер Б.Мөнхзул, шүүгчдийг төлөөлж “Говь” ХК-ны бүтээгдэхүүн хөгжлийн газрын дарга Б.Болормаа, “Монгол костюмс” компанийн дизайнер н.Энхбаатар, ҮТС-ийн Дизайны салбарын ахлах багш, хувцасны дизайнер Л.Ишдорж нар, мөн ҮТС-ийн профессор багш нар, оюутан залуус, тэдний гэр бүлийхэн, сонирхогчид зэрэг 500 гаруй оролцогч, зочид хүрэлцэн ирсэн юм.

“Урлахуйн ертөнц-2017 наадамд шилдэг уран бүтээлч, шилдэг дизайнер оюутнуудын бүтээлүүдийг танилцуулан, номинаци тус бүр дээр Шилдэг НЭГ бүтээлийг шалгаруулан  

  1. Өргөмжлөл, Сургуулийн шагнал
  2. Ивээн тэтгэгч байгууллагын шагналаар
  3. Шилдгийн шилдэг нэг бүтээлийг шалгаруулан “ГРАН ПРИ” шагнал олголоо.

Уг наадмаас шалгаран, шагнал авсан шилдэг бүтээлүүдийг танилцуулбал:

  • ГРАН ПРИ шагналаар Хувцас дизайны IV, V курсын оюутнуудын “O.N” багийн “Galaxy” коллекци
  • Ирээдүйн үндэсний брэнд загвараар Оёмол бүтээлийн загвар зохион бүтээлтийн IV курсын оюутан Э.Сүнгэрэл, М.Мөнхмягмар нарын Black daimond коллекци
  • Технологи, зохион бүтээлтийн оновчтой боловсруулалттай загвараар Хувцас дизайны III курсын оюутнуудын “Winner” багийн “Quilt” коллекци
  • Шилдэг ансамбль /цогц/ загвараар Оёмол бүтээлийн загвар зохион бүтээлтийн IV курсын оюутан Л.Ундралын “Өвлийн солонго” коллекци
  • Уран сэтгэмжийн шилдэг загвараар Хувцас дизайны III курсын оюутнуудын “L-pro” багийн “Sharp eyes” коллекци
  • Материалын дизайны шинэлэг шийдэлтэй загвараар Хувцас дизайны I курсын оюутнуудын “The Wannabees” багийн “Urban Nomad” коллекци
  • Шилдэг зураг авалттай загвараар Хувцас дизайны III курсын оюутнуудын “Miraki” багийн “Огтлолцол” коллекци
  • Шилдэг удирдагч багшаар Дизайны салбарын багш, хувцасны дизайнер Б.Гэрэлмаа.

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн бүрэлдэхүүн сургуулиудын оюутан залуусын дунд зохион байгуулж буй “ШУТИС-ийн Загвар өмсөгч - Оюутан” сургалтанд нийт 8 сургуулийн 39 оюутан оролцсоноос “Шилдэг загвар өмсөгч - Оюутан”-аар А.Анужин, А.Содбилэг нар шалгарлаа. 

  • Ивээн тэтгэгчийн шагналаар /Хувцас судлалын төв/ Арьс ширэн эдлэлийн загвар зохион бүтээлтийн IV курсын оюутан Д.Наранцэцэг, Д.Билгүүн нарын “Chic” коллекци
  • Ивээн тэтгэгчийн шагналаар /Төмөр трейд ХХК/ Хувцас дизайны IV курсын оюутан Э.Чимэд, М.Батзаяа нарын “Зэрэглээ” коллекци
  • Ивээн тэтгэгчийн шагналаар /Бөртэ ТӨҮГ/ Хувцас дизайны II, III оюутнуудын “Meaning” багийн “Precious” коллекци
  • Ивээн тэтгэгчийн шагналаар /Монгол костюмс ХХК/ Хувцас дизайны V курсын оюутан Б.Халиуны “Ааде Фэе” коллекци
  • Ивээн тэтгэгчийн шагналаар /Говь ХХК/ Хувцас дизайны IV курсын оюутан Б.Маралмаагийн “Treasure” коллекци
  • Ивээн тэтгэгчийн шагналаар /Говь ХХК/ Хувцас дизайны IV курсын оюутан Н.Дуламдоржийн “Ovaline” коллекци
  • Ивээн тэтгэгчийн шагналаар /Говь ХХК/ Оёдлын үйлдвэрлэлийн технологийн II, III оюутнуудын “Victory” багийн “Монгол эгшиг” коллекциуд тус тус шагнагдсан бөгөөд Хувцас дизайны IV курсын оюутан Н.Дуламдоржид Говь ХХК-ний зүгээс ажилд орох урилгыг гардуулав.

Энэхүү наадамд идэвхитэй оролцсон эрхэм хүндэт оюутнууд, удирдаж ажилласан эрхэм хүндэт багш нар та бүхэндээ сурлага, уран бүтээлийн улам их амжилт гаргахыг хүсэн ерөөж ирэх жилийн “Урлахуйн ертөнц-2018 наадамдаа “Оюутан цагийн шилдэг бүтээлээ урлаж - Орчлонд танигдах монгол бренд”-ээ танилцуулахаар УУЛЗАХЫН ЕРӨӨЛИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ.

                                              ШУТИС-ийн ҮТС-ийн захиргаа

                                                           2017-05-09

hoh

18358587_768312726669751_717065768911402434_o18278894_768312773336413_8517547150911737738_o

18342416_768312730003084_1379824259418067792_n_118300881_768312733336417_5754331472426329745_n_1

18426348_1499761270054630_1602662_o

18358534_768312843336406_4335250348100952706_o

 

Сүхбаатар дүүргийн засаг даргын захирамжийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд хичээлийн 1-р байр, Т байр, хичээлийн 4-р байрны гадна талбайн хог хаягдал, шарлаж унасан навч зэргийг цэвэрлэв.  Хичээлийн 1-р байр: Хүнсний инженерчлэлийн салбарын эрхлэгчийн туслах Б.Насанжаргал, сургалтын мастер Б.Буянзаяа нарын удирдлаган дор 19 оюутан    Хичээлийн Т байр: Биотехнологи, шим тэжээлийн салбарын сургалтын мастер Б.Нандин-Эрдэни...

Их уншсан мэдээ

``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2016`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2016.03.12

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор...

ОХУ-ын Улан-Үд хотод зохион байгуулагдсан III INTERNATIONAL STUDENTS SCIENTIFIC - PRACTICAL CONFERENCE COMMODITY. BIOTECHNOLOGY AND AUTOMATION OF PROCESSING OF LEATHER AND FUR хуралд Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Текстил судлалын салбарын багш, ою

2016.05.03

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургууль, ОХУ-ын Дорнод Сибирийн Технологи, Удирдлагын Их Сургууль, ХААИС-ийн Мал Аж Ахуй Биотехнологийн Сургуулийн хамтарсан Олон улсын оюутны эрдэм шинжилгээний х...