Үйлдвэрлэлийн технологийн сургууль - Мэдээ мэдээлэл

МэдээМэдээлэл

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

“Хаврын гоёл- Дизайн сургалт 2017” наадамд амжилттай оролцлоо

2017.05.12 00:00:00

“Хаврын гоёл - Дизайн сургалт 2017” наадам 2016 оны 04 сарын 28-аас 05 сарын 04-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Тус наадамд дизайны чиглэлээр сургалт явуулдаг нийт 6 сургуулийн багш, оюутнууд оролцсон ба манай Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд хувцасны 22 коллекц‎и, хэвлэлийн графикийн 16, интерьер дизайны 5 бүтээл, үйлдвэрлэлийн дизайны 1 төсөл, компьютер график дизайны 19 бүтээл, багш оюутны эрдэм шинжилгээний 15 илтгэлээр шалгаруулалтанд оров.

“Хаврын гоёл - Дизайн сургалт 2017” наадмаас

  1. Уран сэтгэмжийн загвар - Тэргүүн байрын шагналыг ахлах багш Л.Ишдорж, ахлах багш Д.Буяндэлгэр нарын удирдсан Хувцас дизайны III курсын оюутнуудын “L-pro” багийн “Sharp eyes” коллекци,
  2. Интерьерийн шилдэг дизайнер - оюутан шагналыг ахлах багш К.Жанботагийн удирдсан Үйлдвэрлэлийн дизайны 4 курсын оюутан С.Солонгын “Mousike дуу бичлэгийн студийн интерьер” төсөл,
  3. Үйлдвэрлэлийн шилдэг дизайнер - оюутан шагналыг ахлах багш Б.Мөнхзулын удирдсан Үйлдвэрлэлийн дизайны 3 курсын оюутан Б.Билгүүний “Олон үйлдэлт тавиур” бүтээл,
  4. Эрдэм шинжилгээний хурлын - Тэргүүн байрын шагналыг ахлах багш Б.Мэндсайханы удирдсан Компьютер график дизайны 4 курсын оюутан Б.Тогтохтөр, Б.Хоролсүрэн, Л.Анхбаяр нарын “Хийсвэр бодит орчин ашиглан түүхийн мэдлэг олгох хичээл” илтгэл тус тус хүртл‎ээ.

Энэхүү наадамд идэвхитэй оролцсон эрхэм хүндэт оюутнууд, удирдаж ажилласан эрхэм хүндэт багш нартаа сурлага, уран бүтээлийн улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.

                               ШУТИС-ийн ҮТС-ийн захиргаа

                                            2017-05-09

18341938_1343427895745860_1968007250553889870_n  18300951_1343428005745849_7508319748932190710_n  18300951_1343424219079561_4428613138602617157_n 18278820_1343428132412503_4812478376706718016_o 18278254_1343442919077691_4457959683993556729_o 18300840_1343442079077775_6001467480687225231_n

18199228_1343424919079491_3929030650170113401_n  

20170504_171102 (1)

Сүхбаатар дүүргийн засаг даргын захирамжийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд хичээлийн 1-р байр, Т байр, хичээлийн 4-р байрны гадна талбайн хог хаягдал, шарлаж унасан навч зэргийг цэвэрлэв.  Хичээлийн 1-р байр: Хүнсний инженерчлэлийн салбарын эрхлэгчийн туслах Б.Насанжаргал, сургалтын мастер Б.Буянзаяа нарын удирдлаган дор 19 оюутан    Хичээлийн Т байр: Биотехнологи, шим тэжээлийн салбарын сургалтын мастер Б.Нандин-Эрдэни...

Их уншсан мэдээ

``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2016`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2016.03.12

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор...