Үйлдвэрлэлийн технологийн сургууль - Мэдээ мэдээлэл

МэдээМэдээлэл

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

“ТОРГОН ЗАМ” ХУВЦАС ЗАГВАРЫН НААДАМ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

2017.05.01 00:00:00

Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутан залуусын уран сэтгэлгээ, бие даасан бүтээлч үйл ажиллагааг хөгжүүлэх, дэмжих, мэргэжлийн дадлага эзэмшүүлэх, мэргэжлийн хичээлүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, мэргэжил сурталчлах, таниулах зорилготойгоор “ТОРГОН ЗАМ-2017” наадам “Оюутан цагийн шилдэг бүтээл орчлонд танигдах Монгол брэнд” уриатайгаар ШУТИС-ийн Урлаг зааланд 2017 оны 4-р сарын 28-нд 8 дахь жилдээ зохион байгуулагдлаа. “ТОРГОН ЗАМ-2017” наадмын шүүгчээр “Монгол костюмс” компанийн захирал, доктор Б.Сувд, “Говь” ХК-ийн бүтээгдэхүүн хөгжлийн дарга Б.Болормаа, Арьс ширэн эдлэлийн дизайнер Д.Ариунхүү, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн ахлах багш, хувцасны дизайнер Л.Ишдорж, “Ийгл ньюс” телевизийн стилист, хувцасны дизайнер О.Орхон нар ажилласан юм.

 

Наадамд Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн хувцасны дизайн, оёмол бүтээгдэхүүний загвар зохион бүтээлт, арьс ширэн эдлэлийн загвар зохион бүтээлт, оёдлын үйлдвэрлэлийн технологи, нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи мэргэжлийн хөтөлбөрөөр суралцагч оюутнууд оролцсон бөгөөд

  1. Ирээдүйн үндэсний бренд загвар
  2. Технологи, зохион бүтээлтийн оновчтой боловсруулалттай загвар
  3. Шилдэг ансамбль /цогц/ загвар
  4. Уран сэтгэмжийн шилдэг загвар
  5. Материалын дизайны шинэлэг шийдэл гэсэн төрлөөр шилдэгүүдээ шалгаруулав.

 

Энэ жилийн “ТОРГОН ЗАМ-2017” наадамд 120 гаруй оюутнуудын 23 коллекци бүхий 160 гаруй бүтээл толилуулав. Мөн тус наадмын хүрээнд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн бүрэлдэхүүн сургуулиудын оюутан залуусын дундаас “ШУТИС-ийн шилдэг оюутан-Загвар өмсөгч”-ийг тодруулсан ба 5 сарын 6-нд Хүннү моллын Их танхимд болох “Урлахуй-2017” наадмын үеэр шилдэг бүтээлүүд болон загвар өмсөгчийн шагнал гардуулах болно.

 

Наадмын зохион байгуулалтын ажилд идэвхтэй оролцож оюутнуудынхаа бүтээлийг удирдан чиглүүлж, зөвлөгөө өгсөн бүх багш нар, үйл ажиллагааны зохион байгуулалтанд оролцсон ажилтан ажиллагсад, шүүгчиддээ сургуулийн захиргаа, оюутан залуусынхаа нэрийн өмнөөс талархлаа илэрхийлж ажлын амжилт хүсье.

21(246) 15(327) 18(287)

13(367) 08(269) 20(250)

Сүхбаатар дүүргийн засаг даргын захирамжийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд хичээлийн 1-р байр, Т байр, хичээлийн 4-р байрны гадна талбайн хог хаягдал, шарлаж унасан навч зэргийг цэвэрлэв.  Хичээлийн 1-р байр: Хүнсний инженерчлэлийн салбарын эрхлэгчийн туслах Б.Насанжаргал, сургалтын мастер Б.Буянзаяа нарын удирдлаган дор 19 оюутан    Хичээлийн Т байр: Биотехнологи, шим тэжээлийн салбарын сургалтын мастер Б.Нандин-Эрдэни...

Их уншсан мэдээ

``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2016`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2016.03.12

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор...