Харбины Технологийн Институтэд зуны сургалтад урьж байна
ganbii

Харбины Технологийн Институтийн зуны сургалт нь 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрөөс 7 дугаар сарын 28-ны өдрүүдэд явагдана. Энэхүү сургалт нь  Хятадын соёл, уран зохиол, эдийн засгийн, олон улсын харилцаа гэх олон салбарын хичээлүүдийг англи хэл дээр явуулдаг ач холбогдолтой юм. Мөн анхан шатны Хятад хэлний мэдлэг эзэмших боломжтой.  Уг сургалтад хамрагдах хугацаандаа суралцагч зөвхөн хоолны зардлаа өөрөө даах бөгөөд сургалтын төлбөр, оюутны байрын зардлыг  Харбины Технологийн Институт хариуцна.

Уг сургалтад хамрагдагсад кредит цуглуулах бөгөөд буцаад өөрийн сургуульдаа эргэн ирж дүйцүүлэх боломжтой.

Тавигдах шаардлага:

·         ШУТИС-ийн бакалаврын оюутан байх

·         Англи хэл мэддэг байх /Хятад хэл мэддэг бол давуу тал болно/

·         Сурлага сайн, зөв зан төлөвшилтэй байх

Бүрдүүлэх материал:

·         Иргэний үнэмлэхийн хуулбар

·         Сургуулийн үнэмлэх

·         Дүнгийн жагсаалт

·       Англи хэлний шалгалтын оноо, сертификат  /Хятад хэл мэддэг бол Хятад хэлний шалгалт, түвшинг илэрхийлэх  сертификат/

Холбогдох материалыг 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө Гадаад Харилцаа Хамтын Ажиллагааны алба /1-р байр 218 тоот/нд хүргүүлнэ. Бүртгүүлсэн оюутнуудаас ГХХА-ны алба урьдчилсан шалгалт авах болно.

Дэлгэрэнгүйг эндээс татаж үзнэ үү.

2017 HIT-Summer School Introduction and  Schedule

2017 HIT-Summer School Brochure-China Discovery-1