МэдээМэдээлэл

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Японы улсын Кумамото их сургуульд ахисан түвшинд суралцагчдыг богино хугацааны солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна

2017.04.19 00:00:00

Япон улсын Кумамото их сургуулийн Шинжлэх ухаан, технологийн ахисан түвшний сургууль 6 сараас 1 жил хүртэлх богино хугацааны ахисан түвшинд суралцагчдад /докторант оюутан байвал давуу тал болно/ чиглэсэн солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна. Уг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар лабораторид судалгаа хийхээс гадна тодорхой хичээлд  хамрагдан кредитээ тооцуулах боломжтой.  

Сургалтын агуулга:

  • Судалгааны ажил
  • Хичээлд суух /үзсэн кредитээ баталгаажуулсан гэрчилгээг олгоно/
  • “Японы шинжлэх ухаан, технологийн өнөөгийн байдал” сэдэвт 2 кредитийн лекцийг намрын улиралд заавал үзнэ. Мөн хүрээлэн буй орчны холбогдолтой 3 хичээл заавал үзэх ёстой.
  • Танилцах аялал
  • Тайлан бичих
  • Явц дундын шалгалт болон улирлын эцсийн илтгэл, тайлан

Тэтгэлэгийн хэмжээ:

  • Сард 80,000 иен (нислэгийн зардал, байр, хоол,эрүүл мэндийн даатгал болон амьжиргааны бусад зардалууд багтсан.)

Сургалт үргэлжлэх хугацаа:

  • 6 сар эсвэл 1 жил /2017 оны 10 сард эхэлнэ/

                   Өргөдөл гаргах сүүлийн хугацаа: 2017 оны 5 дугаар сарын 31 (Лхагва гариг)

Бүрдүүлэх материал:

  1. Анкет бөглөх /Application form 1/
  2. Одоо суралцаж буй сургуульдаа элсэн хэдийд төгсөх, хичнээн кредит үзэж судалсан талаарх бүрэлдэхүүн сургуулийн тодорхойлолт
  3. Сурч, төгссөн их дээд сургуулиудын баталгаажуулсан дүнгийн хуудас (Англи хэл дээр, болон голч дүнг /GPA/ харуулсан)
  4. TOEFL-pBT  /530 ба түүнээс дээш/,  TOEIC /700 ба түүнээс дээш/  IELTS /6  ба түүнээс дээш/, TOEFL-iBT /71 ба түүнээс дээш/

Жич: Дээр дурдсан шалгалтын оноонууд байхгүй болон хугацаа нь дууссан тохиолдолд ШУТИС-ийн ГХХАА-ны зүгээс явагдах Англи хэлний шалгалтанд хамрагдаж болноШалгалт авах хугацааг мэдээллэх болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Өргөдлийг /электрон болон цаасан хэлбэрээр/ ШУТИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албанд  өгнө.

                                                      Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба

Сүхбаатар дүүргийн засаг даргын захирамжийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд хичээлийн 1-р байр, Т байр, хичээлийн 4-р байрны гадна талбайн хог хаягдал, шарлаж унасан навч зэргийг цэвэрлэв.  Хичээлийн 1-р байр: Хүнсний инженерчлэлийн салбарын эрхлэгчийн туслах Б.Насанжаргал, сургалтын мастер Б.Буянзаяа нарын удирдлаган дор 19 оюутан    Хичээлийн Т байр: Биотехнологи, шим тэжээлийн салбарын сургалтын мастер Б.Нандин-Эрдэни...

Их уншсан мэдээ

``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2016`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2016.03.12

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор...