Биотехнологи, шим тэжээлийн салбар

Биотехнологи, шим тэжээлийн салбарын хамт олон

ТҮҮХЭН ТОВЧОО:

2001 он - МУТИС-ийн ректорын тушаалаар Биотехнологийн сургалт, судалгааг эрхлэн явуулах Биотехнологийн салбарыг байгуулсан.

2002 он – МУТИС-ийн ректорын тушаалаар бүрэлдэхүүн сургуулиудад профессорын багууд байгуулагдсан.

2003 он – ХБТС-ийн Биотехнологийн салбарт “Хүнсний хими,технологи”, “Хүнсний биотехнологи”, ”Хүнсний микробиологи” нэртэй 3 профессорын баг байгуулагдсан.

2004 он -  ШУТИС-ийн Хүндэт доктор Н. Багабандийн нэрэмжит “Хүнс Биотехнологийн судалгаа хөгжлийн төв”-тэй хамтран ажиллах болсон юм.

2006 он – Профессорын 3 баг нэгдэн Биотехнологийн профессорын баг байгуулагдсан.

1999-2000 он – “Хүнс үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуй” мэргэжлээр элсэлт авч эхэлсэн.

2000-2001 он -  “Хоол зүй, тэжээхүй ухаан” мэргэжлээр элсэлт авч эхэлсэн.

2014 оноос –  Биотехнологи, Хүнсний чанар, аюулгүй байдал, Шим тэжээл судлал гурван хөтөлбөрийн хэрэгжилтийг хариуцсан салбар болон өргөжсөн.

ХЭРЭГЖҮҮЛСЭН БОЛОН ГҮЙЦЭТГЭСЭН ТӨСӨЛ, ГЭРЭЭТ АЖИЛ:

2004-2006 он “Бодисын солилцоог дэмжих үйлчлэл бүхий цагаан идээний технологи, хөрөнгөний цэвэр өсгөврийн сан” ШУТехнологийн төсөл

2008-2010 он “Биоцид үйлчилгээтэй ургамлыг ноос ноолууран бүтээгдэхүүнд  ашиглах технологийн судалгаа” ШУТехнологийн төсөл

2008-2010 он “Хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг идэвхжүүлэх нөхөн сэргээх зориулалттай биобэлдмэлүүдийг пробиотик үйлчлэл бүхий бичил биетэнг ашиглан үйлдвэрлэх технологийн шийдэл, зохион бүтээлт” ШУТехнологийн төсөл

2009 он “Улаанбаатар хотын агаарын бохирдолтын үзүүлэлт болох хагны биохимийн судалгаа” ARC, Азийн судалгааны төв, судалгаа шинжилгээний төсөл

2010 он – “Хүнсний аюулгүй байдал” ХХААХҮЯ, ХИБС хамтарсан гэрээт ажил

2012-2014 он – “Хүнсний бүтээгдэхүүнд зориулагдсан бичил биетний цэвэр өсгөврийн сан” суурь судалгаа