FLAIR

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

FLAIR

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Клубийн тухай

Флайр клуб нь 2006 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд интерьер дизайны чиглэлээр сурдаг 3-4 ангийн оюутнуудын мэргэжлийн клуб юм. Уг клуб нь К.Жанбота багшийн удирдлага дор арван гишүүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулдаг.    Бие даасан өрөөтэй бөгөөд  (1 давхар 101 ШУТИС-ҮТС ) байршилтай. Энэхүү мэргэжлийн клуб нь оюутнуудын мэргэжлийн мэдлэг,  багаар ажиллах чадвар, шинэ санаа, болон олон талын чадварыг хөгжүүлэхэд маш хүртээмжтэй, шууд практик дээр дадлагажих, суралцах боломжийг олгож өгсөн байдгаараа онцгой байдаг билээ.

Клубийн журам

Клубын журам маш энгийн бөгөөд тодорхой байдаг.

  • Цагын юм цагтаа
  • Зохион байгуулагдаж буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцох
  • Шинэ зүйлсийг сэтгэж, хэзээ ч хэний ч ажилыг хуулбарлахгүй байх
  • Тус тусын үүргийг 100% биелүүлэх
  • Хамтдаа хөгжиж дэвшихийн тулд бие биеэсээ суралцах, зааж сургах
  • Цэвэрч, нямбай байх

Клубд элсэн орох

Манай клуб нь ШУТИС-ийн Интерьер дизайны мэргэжлээр сурч буй 3-4 ангийн өөрийгөө хөгжүүлэх, багаар ажиллах чадвар суух, өөрөө болон бусдад сурсан мэдсэнээ хуваалцах, нийтэч, хүсэл зорилготой тэмүүлэлтэй, сургууль болон клубуудын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож нийгмийн идэвхээ сайжруулах сонирхолтой оюутан бүрт нээлттэй.

  • ШУТИС-ҮТС-н 1 давхарт 101 тоот Клубын ахлагч Б.Цэрэнгомбо
  • Удирдагч багш К.Жанбота багш (ШУТИС-ийн Төв Номын Сангийн E-14 анги) ирж бүртгүүлнэ үү.

Клубийн үйл ажиллагаа

            Жил бүр зохион байгуулагддаг улсын тэмцээнүүд болох Алтан хулгана, Хаврын гоёл гэх мэт олон тэмцээнүүдэд оролцох, клубуудын зохион байгуулагдах үйл ажиллагаа болон сургуулиас зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцох ба оюутны клуб тул өөрсдийн санаачлагаар удирдагч багшийн зөвлөмжөөр төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулах цаашлаад олон улсын дизайны тэмцээнүүдэд оролцох бүрэн боломжтой юм.

Whizzклубийнгишүүд

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Оюутныбүтээл

Үйлдвэрлэлийн технологийн сургууль