“Inspiration”хувцасзагварынклуб

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

“Inspiration”хувцасзагварынклуб

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Клубийн тухай

2006 оноос тус сургуульд Солонгосын KOICA байгууллагын тусламжтайгаар “Дизайны мэдээллийн төв”-ийг байгуулан ажиллаж эхэлсэн нь оюутнуудад мэдээлэл авах, өөрсдийгөө хөгжүүлэх боломжийг дээшлүүлсэн.

Хувцасны чиглэлийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудад онолын мэдлэгээ дадлага дээр баталгаажуулах, багаар хамтарч ажиллах, мэргэжлийн чиг хандлагатай болох, нийгмийн идэвхитэй болох зэргийг дэмжих зорилгоор оюутны “Inspiration” хувцас загварын клуб 2008 онд үйл ажиллагаагаа эхэлсэн.

Клубийн журам

  1. “Inspiration” хувцас загварын клуб нь Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн хувцасны чиглэлийн оюутнууд дээр суурилан үйл ажиллагаагаа явуулна.
  2. Клубын тэргүүнийг оюутнуудын дунд сонгууль явуулан сонгоно.
  3. Клубын ерөнхий үйл ажиллагааг багш П.Болормаа, Б.Гэрэлмаа нар удирдан ажиллуулна.
  4. Клубын гишүүдийн зөвлөлд анги бүрээс нэгээс доошгүй оюутан сонгон бүрдүүлнэ.
  5. Клубын гишүүдийн голч дүн 2.0 ба түүнээс дээш байна.
  6. Удирдлага зохион байгуулалтын асуудлыг клубын гишүүдийн зөвлөл хариуцан гүйцэтгэнэ.
  7. Клубын зохион байгуулсан үйл ажиллагааны тайланг тухай бүрт нь зөвлөлийн гишүүдийн хурал дээр тавина.
  8. Клубын үйл ажиллагааны тайланг улиралд нэг удаа салбарын хуралд тавина.
  9. Клубын гишүүд сургуулийн дотоод дүрэмд захирагдан ажиллана.
  10. Клубын зохион байгуулж буй үйл ажиллагаа сургуулийн дотоод дүрэм журамд харшлахгүй байна.
  11. Уралдаан, тэмцээн, үйл ажиллагаа зохион байгуулахдаа багш нарт урьдчилан танилцуулж, зөвлөлдөнө.
  12. Клубын тэргүүлэгч гишүүдийн гүйцэтгэж буй ажил, түүний гүйцэтгэлд хяналт тавина.
  13. Гишүүд чөлөөт цагаа тохируулан зөвхөн хичээлийн бус цагаар клубын үйл ажиллагаанд оролцоно.
  14. Сургуулиас зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхитэй оролцоно.

Клубд элсэн орох

Хувцас дизайныг сонирхдог хүн бүрт нээлттэй.                                                                                                                                  .                                                                                                                             

Клубийн үйл ажиллагаа

Эрхэм зорилго:

Хувцасны мэргэжлээр суралцаж байгаа болон сонирхдог оюутан бүрд тухайн мэргэжлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой.

 Зорилт:

  • Оюутан залуусын сурах идэвхи сонирхлыг дээшлүүлэх, гоо зүйн ойлголтыг бусаддаа танин мэдүүлэх, мэргэжлээ сурталчилах зорилгоор мэргэжлийн уралдаан тэмцээн зохион байгуулах
  • Багш, оюутнуудын шинээр гаргасан уран бүтээлийг сурталчилан үзэсгэлэн зохион байгуулах
  • Оюутнуудад сүүл үеийн хувцасны загварын чиг хандлагын талаар мэдээлэл нэгтгэн танилцуулах
  • Хувцас захиалгаар үйлдвэрлэн худалдаалах, шоу үзүүлбэр хийх, зохион байгуулах зэрэг аливаа үйл ажиллагаагаар олсон орлогоор клубын үйл ажиллагааг дэмжих
  • ШУТИСургуулийн оюутан залуусыг тайзны алхаа, загвар үзүүлбэрийн сургалтад хамруулах, “Торгон зам”, “Урлахуйн ертөнц” наадамд оролцох загвар өмсөгчдийг бэлтгэх
  • Дээд болон доод курсын оюутнуудыг хооронд нь холбох, харилцан биеэндээ зөвлөгөө өгөх, туршлага солилцох бололцоог бий болгох, хамтарч ажиллах боломжоор хангах
  • Бусад оюутнуудад имидж бүрдүүлэлтийн талаар зөвөлгөө өгөх
  • ШУТИСургуулийн хэмжээнд тэргүүлэх оюутны клуб болох
  • Холбогдох гадаад, дотоодын байгууллагуудтай туршлага солилцох, мэдээлэл солилцох, хамтран ажиллах зорилготой.

 

Whizzклубийнгишүүд

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Оюутныбүтээл

Үйлдвэрлэлийн технологийн сургууль