ХөтөлбөрМэргэжил

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи

2016.06.28 18:00:54

Хөтөлбөр

ХҮНСНИЙ ИНЖЕНЕРЧЛЭЛ

Мэргэжил

ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕХНОЛОГИ

Суралцах хугацаа

4 жил

Суралцах хэлбэр

өдөр, эчнээ

Нийт кредит

123

  Сургалтаар олгох    мэдлэг

Монгол үндэсний болон Ази, Европ зэрэг олон үндэстний хоол үйлдвэрлэх, түүгээр үйлчлэх технологийн онол-практикийн цогц мэдлэг эзэмшинэ. 

Сургалтаар олгох ур чадвар

Хүнсний түүхий эдээс төрөл бүрийн хоол үйлдвэрлэх технологийг төсөллөх, удирдах, чанарыг хянах, шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний технологийн шийдэл боловсруулах, эдийн засгийн үр ашгийг таамаглах ур чадвар эзэмшинэ.

Ажлын байр

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд; төр захиргааны болон хяналтын байгууллага; эрдэм шинжилгээний хүрээлэн, төвүүдэд инженер технологич, мэргэжилтэн, менежер, шинжээч, судлаачаар ажиллана.

Элсэхэд тавигдах шаардлага

I бүлэг. Математик, Физик

            Магистрын             сургалт

Бакалавр зэрэгтэй төгсөгч нь нийт 34-36 кредит хичээлийг судалж  Хүнс судлалын ухааны мэргэжлийн болон судлаач магистрын зэрэг горилох боломжтой.Судлаач магистр нь сонгосон тодорхой сэдвийн дагуу судалгааны ажил гүйцэтгэж, тезис бичиж хамгаална. Мэргэжлийн магистр нь улсын шалгалтаар төгсөнө.   

              Докторын               сургалт

Судлаач магистр зэрэгтэй төгсөгч нь нийт 60 кредит хичээлийг судлахын зэрэгцээ сонгосон тодорхой сэдвийн дагуу судалгааны ажил гүйцэтгэн диссертаци бичиж Техникийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг горилох боломжтой. 

Сүхбаатар дүүргийн засаг даргын захирамжийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд хичээлийн 1-р байр, Т байр, хичээлийн 4-р байрны гадна талбайн хог хаягдал, шарлаж унасан навч зэргийг цэвэрлэв.  Хичээлийн 1-р байр: Хүнсний инженерчлэлийн салбарын эрхлэгчийн туслах Б.Насанжаргал, сургалтын мастер Б.Буянзаяа нарын удирдлаган дор 19 оюутан    Хичээлийн Т байр: Биотехнологи, шим тэжээлийн салбарын сургалтын мастер Б.Нандин-Эрдэни...

Их уншсан мэдээ

``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2016`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2016.03.12

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор...

“УРЛАХУЙН ЕРТӨНЦ-2016” НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2016.04.29

ШУТИС-ийн ҮТС –иас уламжлал болгон зохион байгуулдаг “УРЛАХУЙН ЕРТӨНЦ”  наадам 2016 оны 4-р сарын 22-ний өдөр ШУТИС-ийн Урлаг зааланд амжилттай болж өндөрлөлөө.    &...

“ДЭЛХИЙН ДИЗАЙНЫ ЧИГ ХАНДЛАГА: ХАЯГДЛЫГ ХУДАЛДАХ БОЛОМЖ” сэдэвт загвар урлалын онол практик хосолсон сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

2016.06.10

 “Монголын инновацийн 7 хоног” (#MIW2016) арга хэмжээний хүрээнд “ДЭЛХИЙН ДИЗАЙНЫ ЧИГ ХАНДЛАГА: ХАЯГДЛЫГ ХУДАЛДАХ БОЛОМЖ” сэдэвт загвар урлалын онол практик хосолсон масте...