ХөтөлбөрМэргэжил

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Хүнс үйлдвэрлэлийн технологи

2016.06.28 17:51:08

Хөтөлбөр

ХҮНСНИЙ ИНЖЕНЕРЧЛЭЛ

Мэргэжил

ХҮНС ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИ

Суралцах хугацаа

4 жил

Суралцах хэлбэр

өдөр, эчнээ

Нийт кредит

123

      Сургалтаар олгох        мэдлэг

Мах, сүү, үр тариа, жимс, жимсгэнэ, хүнсний ногоо зэрэг амьтан, ургамлын гаралтай түүхий эдийг боловсруулж төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн онол-практикийн цогц мэдлэг эзэмшинэ.

   Сургалтаар олгох ур чадвар

Мах, сүү, үр тариа, жимс, хүнсний ногоо боловсруулах үйлдвэр; талх, гурилан бүтээгдэхүүн, чихэр, амттаны үйлдвэр; исгэлт, ундааны үйлдвэрийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанарыг хянах, дэвшилт технологи нэвтрүүлж үйлдвэрлэлийг шинэчлэх ур чадвар эзэмшинэ.

 Ажлын байр

Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг компани, аж ахуйн нэгж; төр захиргааны болон хяналтын байгууллага;эрдэм шинжилгээний хүрээлэн, төвүүдэд инженер технологич, мэргэжилтэн, менежер, шинжээч, судлаачаар ажиллана.

Элсэхэд тавигдах шаардлага

I бүлэг. Математик, Физик

         Магистрын           сургалт

Бакалавр зэрэгтэй төгсөгч нь нийт 34-36 кредит хичээлийг судалж Хүнс судлалын ухааны мэргэжлийн болон судлаач магистрын зэрэг горилох боломжтой. Судлаач магистр нь сонгосон тодорхой сэдвийн дагуу судалгааны ажил гүйцэтгэж, тезис бичиж хамгаална. Мэргэжлийн магистр нь улсын шалгалтаар төгсөнө. 

             Докторын              сургалт

Судлаач магистр зэрэгтэй төгсөгч нь нийт 60 кредит хичээлийг судлахын зэрэгцээ сонгосон тодорхой сэдвийн дагуу судалгааны ажил гүйцэтгэн диссертаци бичиж Техникийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг горилох боломжтой.

Сүхбаатар дүүргийн засаг даргын захирамжийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд хичээлийн 1-р байр, Т байр, хичээлийн 4-р байрны гадна талбайн хог хаягдал, шарлаж унасан навч зэргийг цэвэрлэв.  Хичээлийн 1-р байр: Хүнсний инженерчлэлийн салбарын эрхлэгчийн туслах Б.Насанжаргал, сургалтын мастер Б.Буянзаяа нарын удирдлаган дор 19 оюутан    Хичээлийн Т байр: Биотехнологи, шим тэжээлийн салбарын сургалтын мастер Б.Нандин-Эрдэни...

Их уншсан мэдээ

``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2016`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2016.03.12

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор...

“УРЛАХУЙН ЕРТӨНЦ-2016” НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2016.04.29

ШУТИС-ийн ҮТС –иас уламжлал болгон зохион байгуулдаг “УРЛАХУЙН ЕРТӨНЦ”  наадам 2016 оны 4-р сарын 22-ний өдөр ШУТИС-ийн Урлаг зааланд амжилттай болж өндөрлөлөө.    &...

“ДЭЛХИЙН ДИЗАЙНЫ ЧИГ ХАНДЛАГА: ХАЯГДЛЫГ ХУДАЛДАХ БОЛОМЖ” сэдэвт загвар урлалын онол практик хосолсон сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

2016.06.10

 “Монголын инновацийн 7 хоног” (#MIW2016) арга хэмжээний хүрээнд “ДЭЛХИЙН ДИЗАЙНЫ ЧИГ ХАНДЛАГА: ХАЯГДЛЫГ ХУДАЛДАХ БОЛОМЖ” сэдэвт загвар урлалын онол практик хосолсон масте...