ХөтөлбөрМэргэжил

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

МОД БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИ

2016.06.28 15:21:15

МОД БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТЕХНОЛОГИ ИНЖЕНЕР МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА
“Мод боловсруулах үйлдвэрлэлийн технологи инженер нь экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг гардан удирдагч юм”
Мод боловсруулах болон барилгын модон хийцийн технологи ажиллагааг төслөх, зураг төсөл зохиох, үйлдвэрлэлийг удирдан зохион байгуулах, машин тоног төхөөрөмжтэй ажиллах, судалгаа шинжилгээний ажил эрхлэх мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
• Инженерийн шийдлийг үйлдвэр ба бизнес, гадаад орчин, нийгмийн хүрээнд гаргах ур чадвар эзэмших;
• Инженерийн систем ба удирдлагын түвшинд сэтгэн бодох, удирдан зохион байгуулах чадвар эзэмших;
• Үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагааг удирдах ур чадвар эзэмших
• Харилцааны болон хувь хүний манлайлах, багаар хоршин ажиллах, бусдын үзэл бодлыг хүндэтгэн зөвшилцөж шийдвэр гаргах, хариуцлага хүлээх чадвар эзэмших,
• AutoCad зэрэг зургийн программ ашиглан бүтээгдэхүүний зураг гарган оновчтой шийдэл, загвар гаргах, шинэ мэдлэг олж авах, бүтээлчээр тасралтгүй бие даан суралцах,
• Орчин үеийн шинжлэх ухаан, техникийн ололт, амжилтыг үйлдвэрлэлд нэвтрүүлж, ашиглаж, эзэмшиж, бүтээлчээр хэрэгжүүлэх ур чадвартай байх
• Мод болон модон материалуудын нэр, төрлийг нарийвчлан тогтоож, тэдгээрийг боловсруулж гаргах арга, технологиудыг ашиглах, хаягдал бага технологи нэвтрүүлэх ур чадвар эзэмших
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
Мод боловсруулах барилгын модон эдлэлийн чиглэлээр үйлдвэрлэлийн үйл ажиллагааг удирдах, модон тавилга, бүтээгдэхүүний хийцийг гарган, ажлын зураг, технологийн ажилбарыг гарган бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи, дарааллыг бие даан төлөвлөх, удирдах, хяналт тавих ажлуудыг гүйцэтгэнэ.
• Мод боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх төрийн болон төрийн үйлчилгээний алба, үйлдвэр аж ахуйн газар
• Мэргэжлийн хяналт болон засаг захиргааны нэгжид мэргэжилтэн, байцаагч
• Модон араг бүтээцтэй барилгын үйлдвэрлэл
• Сургалтын болон судалгаа шинжилгээний байгууллага
• Хувийн хэвшил
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Монгол улсын засгийн газар үндэсний үйлдвэрлэлээ дэмжин нэмүү өртөг шингэсэн дотоодын бүтээгдэхүүний үйлдвэрлэлд анхаарах болсон билээ. Ой бүхий аймгуудын иргэдийн амьжиргааг дээшлүүлэх нэг боломжийн нэг нь модон бүтээгдэхүүний үйлдвэрлэл юм. Иймд энэ чиглэлийн мэргэжилтний эрэлт улам ихэссээр байх болно.

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл: МАТЕМАТИК БОЛОН БУСАД

Сүхбаатар дүүргийн засаг даргын захирамжийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд хичээлийн 1-р байр, Т байр, хичээлийн 4-р байрны гадна талбайн хог хаягдал, шарлаж унасан навч зэргийг цэвэрлэв.  Хичээлийн 1-р байр: Хүнсний инженерчлэлийн салбарын эрхлэгчийн туслах Б.Насанжаргал, сургалтын мастер Б.Буянзаяа нарын удирдлаган дор 19 оюутан    Хичээлийн Т байр: Биотехнологи, шим тэжээлийн салбарын сургалтын мастер Б.Нандин-Эрдэни...

Их уншсан мэдээ

``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2016`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2016.03.12

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор...

“D ART – ХАВАР - 2016” ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2016.04.03

ҮТС-ийн дизайны салбарын багш нараас эрхлэн гаргадаг “D Art”  сэтгүүлийн редакциас дизайны салбарын оюутнуудад зориулж “D Art хавар -  2016” ...