ХөтөлбөрМэргэжил

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Хувцасны дизайн

2017.11.16 12:53:55

Хувцасны дизайн бакалаврын хөтөлбөрөөр 4 жил суралцаад, 1.5-2.5 жилд Хувцасны дизайн, Нэхмэлийн дизайнаар мэрэгшиж магистр зэрэгтэй төгсөнө.

Хувцасны дизайн мэргэжлээр суралцсанаар зөөлөн оёдол, савхи, vслэг, сvлжмэлийн vйлдвэр, аж ахуйн газрууд, пvvс компани, хувийн салонд хувцасны дизайнер, театр, кино, телевизид стилист, мэргэжлийн сэтгvvл, хэвлэлийн газар, худалдааны газар мэргэжилтэн, Бизнес эрхлэгчээр ажиллахаас гадна холбогдох эрдэм шинжилгээний байгууллагад судлаач, их дээд, тусгай мэргэжлийн сургуулиудад зохих сурганы модуль төгссөний дараа багшилж болно.

Уг мэргэжлийг эзэмшсэнээр өөрийн хүссэн загварыг зурах, дүрслэх, бvтээгдэхvvн оёх, эсгэх чадвартай болохоос гадна сэтгэн бодох, урлан бvтээх сэтгэлгээ сайтай, vндэсний болон дэлхийн улс тvмний хувцасны онцлог, орчин vеийн загварын чиг хандлагад тулгуурлан зах зээлийн хэрэгцээнд нийцсэн төрөл бvрийн хувцасны шинэ загвар, дизайн гаргах, энэхvv vйл ажиллагаандаа орчин vеийн комьпютерийн программыг өргөн хэрэглэх, шинэ загварыг сурталчилах, vйлдвэрлэлд нэвтрvvлэх  чадвартай болно.

Тус мэргэжлээр төгсөгчид нь Монгол улсын оёдол, сүлжмэлийн салбарт үйлдвэрлэл эрхэлсэн захирал, дизайнер, загвар зохион бүтээгч, хувийн салон байгуулан ажиллаж байгаа төдийгүй гадаадын хөрөнгө оруулалттай хамтарсан болон дотоодын хувийн үйлдвэрүүд, Монгол улсын их дээд сургуулиуд, коллежд амжилттай ажиллаж байна.

Сүхбаатар дүүргийн засаг даргын захирамжийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд хичээлийн 1-р байр, Т байр, хичээлийн 4-р байрны гадна талбайн хог хаягдал, шарлаж унасан навч зэргийг цэвэрлэв.  Хичээлийн 1-р байр: Хүнсний инженерчлэлийн салбарын эрхлэгчийн туслах Б.Насанжаргал, сургалтын мастер Б.Буянзаяа нарын удирдлаган дор 19 оюутан    Хичээлийн Т байр: Биотехнологи, шим тэжээлийн салбарын сургалтын мастер Б.Нандин-Эрдэни...

Их уншсан мэдээ

``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2016`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2016.03.12

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор...