ХөтөлбөрМэргэжил

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Механик инженер

2017.11.03 17:32:26

Хөтөлбөр

/D071501/ Механик инженер

Мэргэжил

Хөнгөн үйлдвэрийн машин  тоног төхөөрөмж

Суралцах хугацаа

4 жил

Суралцах хэлбэр

ҮТС дээр өдрийн анги

Нийт кредит

132

Сургалтаар олгох мэдлэг

Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын машин  тоног төхөөрөмжийн оновчтой сонголт хийх, ашиглалт, үйлчилгээ, найдвартай ажиллагааг удирдах, хөгжүүлэх, шаардлагатай асуудлыг шийдвэрлэх мэдлэг эзэмшинэ.

Сургалтаар олгох ур чадвар

Суурь болон инженерийн шинжлэх ухааны мэдлэгийг ашиглах, аливаа туршилтыг төлөвлөх, явуулах, дүн шинжилгээ хийх, тайлбарлах чадвартай болсон байна.

Механик инженерийн үндсэн мэдлэгт тулгуурлан мэргэшсэн ажлыг дунд болон ахисан түвшинд гүйцэтгэх ур чадвар эзэмшинэ.

Эдийн засаг, байгаль орчин, нийгэм, улс төр, ёс зүй, эрүүл мэнд, аюулгүй байдал, үйлдвэрлэлийн тогтвортой хөгжил, хүссэн хэрэгцээг хангах тоног төхөөрөмж, систем, процессыг төлөвлөн загварчлах, туршиж судлах, гүйцэтгэх, үр дүнг тооцоолон хэрэгжүүлэх чадвартай болсон байна.

Техникийн хөгжлийн болон бусад асуудлыг судалгаа шинжилгээний үндсэн дээр  тодорхойлох, задлан шинжлэх, системтэйгээр үр дүнтэй шийдвэрлэх, шинийг эрэлхийлэх чадвартай, байнга суралцах, нийгмийн хариуцлагатай байх ёс зүйн хариуцлага, хандлага төлөвшсөн байна.

Ярианы болон бичгийн харилцааны хэлбэрүүдийг ашиглах, бусдын үзэл бодлыг хүндэтгэх, хүлээн зөвшөөрөх, багийн бүтцэд санаачлагатай, харилцан ашигтай хамтран ажиллах, манлайлах чадвартай болсон байна. 

 Ажлын байр

Ноос, ноолуур, арьс шир боловсруулах зэрэг хөнгөн үйлдвэрийн салбарт ажиллана.

Элсэхэд тавигдах шаардлага

Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас батлан гаргасан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам”-ыг үндэслэн Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль оюутан элсүүлэх журмын дагуу элсүүлэн суралцуулна.  

Магистрын           сургалт

·         E07230101 Хөнгөн үйлдвэрийн технологи /машин тоног төхөөрөмж/

·         Е07230401 Текстилийн үйлдвэрлэлийн ашиглалтын инженер

Судлаач болон мэргэжлийн магистраар өдрийн ангид суралцана.

 Докторын сургалт

 F07230101 Хөнгөн үйлдвэрийн технологи, машин тоног төхөөрөмж

Өдрийн ангид суралцана.

 

Сүхбаатар дүүргийн засаг даргын захирамжийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд хичээлийн 1-р байр, Т байр, хичээлийн 4-р байрны гадна талбайн хог хаягдал, шарлаж унасан навч зэргийг цэвэрлэв.  Хичээлийн 1-р байр: Хүнсний инженерчлэлийн салбарын эрхлэгчийн туслах Б.Насанжаргал, сургалтын мастер Б.Буянзаяа нарын удирдлаган дор 19 оюутан    Хичээлийн Т байр: Биотехнологи, шим тэжээлийн салбарын сургалтын мастер Б.Нандин-Эрдэни...

Их уншсан мэдээ

``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2016`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2016.03.12

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор...