ХөтөлбөрМэргэжил

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологи

2017.11.03 17:29:06

Хөтөлбөрийн мэргэших чиглэл:

Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологи

Хөтөлбөрөөр олгох мэдлэг:

Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологийг төслөх, удирдах, дамжлага дундын болон бэлэн бүтээгдэхүүний чанарыг хянах, технологийн асуудлыг бие даан судлах, тооцоолох, шинэ бүтээгдэхүүний технологийн болон хэрэглээний үзүүлэлтүүдийг тогтоох, тодорхойлох, бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн шийдэл боловсруулах мэдлэг эзэмшинэ.

Хөтөлбөрөөр эзэмших ур чадвар:

  • ЭЕРЭГ ХАНДЛАГА, CЭТГЭЛГЭЭ, ТАНИН МЭДЭХ, СУРАЛЦАХ ЧАДВАР: Тодорхойгүй зүйлд шийдвэр гаргах cанаачлага, хүcэл эрмэлзлэл; Шүүмжлэлт сэтгэлгээ; Бүтээлч cэтгэлгээ; Өөрийгөө танин мэдэх, мэдлэгийн цогц чадвар; Наcан туршдаа cуралцах чадвар; Цаг болон нөөцийг удирдах
  • ЁC ЗҮЙТЭЙ, ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХ ЧАДВАР: Ёc зүйн хэм хэмжээг мэдэх, нийгмийн хариуцлагатай байх; Мэргэжлийн ёc зүйтэй, санаачлагатай, алcын хараатай, тэмүүлэлтэй байх;  Инженерийн cалбарын цаг үетэй хөл нийлүүлэх
  • БАГААР АЖИЛЛАХ ЧАДВАР: Үр дүнтэй баг бүрдүүлэх, гишүүдийн ажил үүргийг хуваарилах, багаа удирдах, хөгжүүлэх, манлайлах, бусад баг, хүмүүстэй харилцан ойлголцох, хамтран ажиллах
  • ХАРИЛЦААНЫ УР ЧАДВАР: Ярианы  болон бичгийн харилцааны ур  чадвар; Санал бодлоо илэрхийлэх, баталгаажуулах, цахим хэрэгсэл, график, схем, дүрслэл ашиглах чадвар, харилцааны стратеги, эрсдэл хүлээх, бусдын үзэл бодлыг хүндэтгэх, хүлээн зөвшөөрөх чадвар; гадаад хэлээр харилцах

Хөтөлбөрт элсэхэд тавигдах шаардлага:

  • “Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологи” бакалаврын мэргэжлийн хөтөлбөрт элсэгч нь бүрэн дунд боловсролтой, түүнтэй дүйцүүлэх боловсрол эзэмшсэн байна.
  • “Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологи” мэргэжлийн хөтөлбөрт элсэхийг хүсэгчид нь ерөнхий шалгалтуудыг заавал өгч, ерөнхий шалгалтанд авбал зохих босго оноог давсан байна.
  • “Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологи” бакалаврын хөтөлбөрөөр элсэгчийг I бүлгээр элсүүлнэ. I бүлгээр элсэгчдийн ерөнхий шалгалтын оноог тооцох хичээл 1 нь математик, хичээл 2 нь физик байна. Ерөнхий шалгалтын хичээлүүдийн оноог тооцох хувь хичээл 1- 100%, хичээл 2-50%  байна.

Төгсөлт, ажил олгогч:

  • “Хос-Аз” ХК гутлын үйлдвэр
  • “Мон-Ланс” ХК цүнх, арьс ширэн жижиг эдлэлийн үйлдвэр
  • “PiCi” ХК цүнх, арьс ширэн жижиг эдлэлийн үйлдвэр
  • “Best shoes” ХК гутлын үйлдвэр
  • “Армоно” корпораци
  • “Delbax” ХК арьсан жижиг эдлэлийн үйлдвэр
  • Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн
  • “Хүүгийн гутал” ХК гутлын үйлдвэр
  • “MR” ХК цүнх жижиг эдлэлийн үйлдвэр
  • “Livon”ХК цүнх жижиг эдлэлийн үйлдвэр

Гадаад, дотоодын их дээд сургуульд үргэлжүүлэн суралцах боломж:

  • ОХУ-ын Дорнод Сибирийн Технологи ба Удирдлагын Их Сургууль
  • Тайваны Tainan University of Technology

Сүхбаатар дүүргийн засаг даргын захирамжийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд хичээлийн 1-р байр, Т байр, хичээлийн 4-р байрны гадна талбайн хог хаягдал, шарлаж унасан навч зэргийг цэвэрлэв.  Хичээлийн 1-р байр: Хүнсний инженерчлэлийн салбарын эрхлэгчийн туслах Б.Насанжаргал, сургалтын мастер Б.Буянзаяа нарын удирдлаган дор 19 оюутан    Хичээлийн Т байр: Биотехнологи, шим тэжээлийн салбарын сургалтын мастер Б.Нандин-Эрдэни...

Их уншсан мэдээ

``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2016`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2016.03.12

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор...