ХөтөлбөрМэргэжил

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Экоматериалын гүйцэтгэн боловсруулалтын технологи

2017.11.03 17:26:38

Хөтөлбөрийн мэргэших чиглэл:

  • Нэхмэлийн үйлдвэрлэлийн хими технологи
  • Арьс ширний боловсруулалтын хими технологи

Хөтөлбөрөөр олгох мэдлэг: Монгол улсын стратегийн ач холбогдол бүхий нөхөн сэргээгдэх түүхий эдээс эцсийн бэлэн бүтээгдэхүүн хүртэлх боловсруулах химийн технологийг удирдах, төслөх, хянах, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг бие даан турших, судлах, тооцоолох, шийдвэрлэх зэрэг мэдлэг олгоно. Мэргэжлийн сэтгэлгээтэй ур чадварыг бүрэн эзэмшүүлэх

Хөтөлбөрөөр эзэмших ур чадвар: Дотоод болон гадаад зах зээлд салбар, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг манлайлах, ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах чадвар бүхий бүтээлч сэтгэхүйтэй, нийгмийн төлөвшилтэй, хариуцлагатай, ёс зүйтэй мэргэжилтний ур чадвар олгоно. 

Хөтөлбөрт элсэхэд тавигдах шаардлага: БСШУСЯ-ны батлан гаргасан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам”-ыг үндэслэн Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн элсэлтийн журмаар оюутан элсүүлнэ.

  • ШУТИС-ийн элсэлтийн шалгалтын босго оноонд хүрсэн байх
  • II бүлэг. Хими, Математик, Физик

Хөтөлбөрөөр суралцаж төгсөөд ажиллах ажлын байр:

  • “Говь” ХК, “Гоёо” ХК, “Алтай Кашмир” ХК, “Ээрмэл” ХК, “Эрдэнэт хивс” ХК, “Улаанбаатар хивс” ХК, “Монгол нэхмэл” ХК, “Сор кашмир” ХК, “Blue sky” ХК зэрэг үйлдвэрт нэхмэлийн үйлдвэрлэлийн химийн  технологич инженерээр ажиллах
  • Арьс шир боловсруулах үйлдвэрийн технологич инженерээр
  • Гутлын үйлдвэрийн технологич
  • Хөнгөн үйлдвэрийн салбар, чиглэлийн төрийн байгуулагад төрийн албан хаагч
  • Хувийн үйлдвэрийн эзэн (жижиг, дунд үйлдвэр эрхлэгч)
  • Эрдэм шинжилгээ, судалгааны байгуулагад судлаач, эрдэм шинжилгээний ажилтан
  • Их, дээд сургуулиудад багшлах боломжтой
  • ЭША болон МСҮТ-д багшлах болон стандарт, хяналтын байгууллага, үйлдвэр аж ахуйн газрууд, тэдгээрийн дэргэдэх лабораториудад ажиллах, үйлдвэрийн хамт олныг удирдан зохион байгуулах

Гадны болон дотоодын их дээд сургуульд үргэлжүүлэн суралцах боломж:

  • ОХУ-ын - Москвагийн Нэхмэлийн Их Сургууль, Ивановын Нэхмэлийн Академи
  • Германы - Аахены Ноос Судлалын Институт /DWI/,
  • Германы- Штутгардын Их Сургууль
  • Германы- Дрездений Их Сургууль
  • Францын - Дээд Алзасын Их Сургууль
  • Английн - Манчестрийн Их Сургууль
  • Өмнөд Солонгос - Соган Их сургууль
  • Японы - Шиншугийн Их Сургууль, Киотогийн Их Сургууль

 

 

 

 

Сүхбаатар дүүргийн засаг даргын захирамжийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд хичээлийн 1-р байр, Т байр, хичээлийн 4-р байрны гадна талбайн хог хаягдал, шарлаж унасан навч зэргийг цэвэрлэв.  Хичээлийн 1-р байр: Хүнсний инженерчлэлийн салбарын эрхлэгчийн туслах Б.Насанжаргал, сургалтын мастер Б.Буянзаяа нарын удирдлаган дор 19 оюутан    Хичээлийн Т байр: Биотехнологи, шим тэжээлийн салбарын сургалтын мастер Б.Нандин-Эрдэни...

Их уншсан мэдээ

``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2016`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2016.03.12

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор...

ОХУ-ын Улан-Үд хотод зохион байгуулагдсан III INTERNATIONAL STUDENTS SCIENTIFIC - PRACTICAL CONFERENCE COMMODITY. BIOTECHNOLOGY AND AUTOMATION OF PROCESSING OF LEATHER AND FUR хуралд Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Текстил судлалын салбарын багш, ою

2016.05.03

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургууль, ОХУ-ын Дорнод Сибирийн Технологи, Удирдлагын Их Сургууль, ХААИС-ийн Мал Аж Ахуй Биотехнологийн Сургуулийн хамтарсан Олон улсын оюутны эрдэм шинжилгээний х...