ХөтөлбөрМэргэжил

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Текстилийн үйлдвэрлэлийн технологи

2017.11.03 17:18:14

Хөтөлбөрийн мэргэших чиглэл:

Сүлжмэлийн үйлдвэрлэлийн технологи

Ээрмэлийн үйлдвэрлэлийн технологи

Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи

Хөтөлбөрөөр олгох мэдлэг:

Инженерийн суурь ухааны мэдлэгт тулгуурлан, нэхмэлийн ширхэгт материалыг судлах, шинэ бүтээгдэхүүнийг бий болгох, хөгжүүлэх, асуудлыг шийдэх, шийдэл гаргах зарчмаар Текстилийн /Нэхмэлийн/ салбарын тогтвортой хөгжлийг хангах, ноос ноолуурын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг төлөвлөх,  хэрэгжүүлэх, удирдах мэдлэг эзэмшинэ.

Хөтөлбөрөөр эзэмших ур чадвар:

Төгсөгч нь мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлагатай,  өөрийгөө хөгжүүлэх, хувь хүний эерэг хандлагатай, салбарын үйлдвэрлэл төдийгүй төрийн болон хувийн хэвшлийн ажлын байран дээр хөрвөж ажиллах чадвар, төлөвшилтэй, шинжлэх ухаан, үйлдвэрлэл, бизнесийн орчинд санаачлагатай, амжилттай ажиллах энтерпринер чадвартай болно.

 

Хөтөлбөрт элсэхэд тавигдах шаардлага: БСШУСЯ-ны батлан гаргасан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам”-ыг үндэслэн Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн элсэлтийн журмаар оюутан элсүүлнэ.

  • ШУТИС-ийн элсэлтийн шалгалтын босго оноонд хүрсэн байх
  • I бүлэг. Математик, Физик.

Төгсөлт, ажил олгогч:

  • “Говь” ХК, “Гоёо” ХК, “Улаанбаатар Хивс” ХК, “Эрдэнэт Хивс” ХК, “Ноос ирээдүй” ХК зэрэг нийслэл болон орон нутгийн ноос, ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд үйлдвэрлэлийн менежер, технологич инженер
  • Хөнгөн үйлдвэрийн салбар, чиглэлийн төрийн байгуулагад төрийн албан хаагч
  • Хувийн үйлдвэрийн эзэн (жижиг, дунд үйлдвэр эрхлэгч)
  • Эрдэм шинжилгээ, судалгааны байгуулагад судлаач, эрдэм шинжилгээний ажилтан
  • Их, дээд сургуулиудад багшлах боломжтой.

Гадаад, дотоодын их дээд сургуульд үргэлжүүлэн суралцах боломж:

  • ОХУ-ын- Москвагийн Нэхмэлийн Их Сургууль, Ивановын Нэхмэлийн Академи
  • Германы - Аахены Ноос Судлалын Институт /DWI/, Штутгардын Их Сургууль
  • Францын - Дээд Алзасын Их Сургууль
  • Английн - Манчестрийн Их Сургууль
  • Өмнөд Солонгос - Соган Их сургууль
  • Японы - Шиншугийн Их Сургууль, Киотогийн Их Сургууль

Сүхбаатар дүүргийн засаг даргын захирамжийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд хичээлийн 1-р байр, Т байр, хичээлийн 4-р байрны гадна талбайн хог хаягдал, шарлаж унасан навч зэргийг цэвэрлэв.  Хичээлийн 1-р байр: Хүнсний инженерчлэлийн салбарын эрхлэгчийн туслах Б.Насанжаргал, сургалтын мастер Б.Буянзаяа нарын удирдлаган дор 19 оюутан    Хичээлийн Т байр: Биотехнологи, шим тэжээлийн салбарын сургалтын мастер Б.Нандин-Эрдэни...

Их уншсан мэдээ

``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2016`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2016.03.12

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор...

ОХУ-ын Улан-Үд хотод зохион байгуулагдсан III INTERNATIONAL STUDENTS SCIENTIFIC - PRACTICAL CONFERENCE COMMODITY. BIOTECHNOLOGY AND AUTOMATION OF PROCESSING OF LEATHER AND FUR хуралд Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Текстил судлалын салбарын багш, ою

2016.05.03

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургууль, ОХУ-ын Дорнод Сибирийн Технологи, Удирдлагын Их Сургууль, ХААИС-ийн Мал Аж Ахуй Биотехнологийн Сургуулийн хамтарсан Олон улсын оюутны эрдэм шинжилгээний х...