ХөтөлбөрМэргэжил

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

ОЁДЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИ

2016.06.28 13:45:55

                Хөтөлбөрийн мэргэших чиглэл:

Оёдлын үйлдвэрлэлийн технологи

Хувцасны загвар зохион бүтээлт

Хөтөлбөрөөр олгох мэдлэг: Инженерийн суурь мэдлэгт тулгуурлан нэхмэл, сүлжмэл, үслэг, арьсан материалаар хувцасны загвар зохион бүтээж, үйлдвэрлэлийн үе шатыг төлөвлөж зохион байгуулах, удирдах, оёдлын үйлдвэрлэлийн ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах мэдлэг олгоно.

Хөтөлбөрөөр эзэмших ур чадвар: Төгсөгч нь мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлагатай, өөрийгөө хөгжүүлэх эерэг бүтээлч хандлагатай болохын зэрэгцээ харилцааны болон зохион байгуулах, багаар ажиллах, хөрвөх чадвар, мэргэжлийн өндөр ур чадвартай болно.

 

Хөтөлбөрт элсэхэд тавигдах шаардлага: - БСШУСЯ-ны батлан гаргасан “Оюутан элсүүлэх журам”-ыг үндэслэн ШУТИС-ийн элсэлтийн журмаар оюутан элсүүлнэ.

  • ШУТИС-ийн элсэлтийн шалгалтын босго оноонд хүрсэн байх
  • ЭЕШ-ийн I бүлэг. Математик, Физик

 

Төгсөлт, ажил олгогч:

·         Бөртэ, Өүлэн мэнч, Амно, Говь, Гоёо, Алтай Кашемир, Дархан нэхий, Дархан минж, Монгол нэхмэл зэрэг төрөл бүрийн хувцас үйлдвэрлэх үйлдвэрүүдэд загвар зохион бүтээгч, технологич, инженер, чанарын инженер, менежер

·         Эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагад эрдэм шинжилгээний ажилтан,

·         Их, дээд, тусгай мэргэжлийн болон ерөнхий боловсролын сургуулиудад зохих сурганы модуль төгссөний дараа багшлах,

·         Төрийн байгууллагуудад хувцасны мэргэжилтэн,

·         Хувцас үйлдвэрлэлийн чиглэлээр хувийн бизнес эрхлэх,

·         Хувцасны дэлгүүрт мэргэжилтэн  зэрэг ажил эрхлэнэ.

 

Гадаад, дотоодын их дээд сургуульд үргэлжүүлэн суралцах боломж:

  • Герман Аахены ноос судлалын институт, Штутгардын их сургууль
  • Францын дээд Алзасын их сургууль
  • Тайнаны технологийн их сургууль,
  • Инчеоны их сургууль,
  • Тэгүгийн Католикийн их сургууль,
  • Тайнаны Үндэсний нэгдсэн их сургууль
  • Японы Шиншугийн ба Киотогийн их сургуулиудад хамтарсан хөтөлбөрийн хүрээнд үргэлжлүүлэн суралцах боломжтой

 

 

Сүхбаатар дүүргийн засаг даргын захирамжийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд хичээлийн 1-р байр, Т байр, хичээлийн 4-р байрны гадна талбайн хог хаягдал, шарлаж унасан навч зэргийг цэвэрлэв.  Хичээлийн 1-р байр: Хүнсний инженерчлэлийн салбарын эрхлэгчийн туслах Б.Насанжаргал, сургалтын мастер Б.Буянзаяа нарын удирдлаган дор 19 оюутан    Хичээлийн Т байр: Биотехнологи, шим тэжээлийн салбарын сургалтын мастер Б.Нандин-Эрдэни...

Их уншсан мэдээ

``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2016`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2016.03.12

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор...