ХөтөлбөрМэргэжил

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Хоолзүй, тэжээхүй ухаан

2016.06.28 19:14:10

Хоолзүй, тэжээхүй ухааны үндсэн мэдлэгтэй үндсэн мэдлэгтэй, бүх шатны эмнэлэг, сувилал, дунд сургууль, хүүхдийн болон нийгмийн халамжийн байгууллагууд, үйлдвэрийн дэргэдэх хоолны газар болон хүнсний үйлдвэр, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг төрийн ба хувийн хэвшлийн байгууллагад хоол зүйчээр, эрдэм шинжилгээний төв, их дээд сургуульд судлаач, эрдэм шинжилгээний ажилтан, багш, мэргэжилтнээр ажиллах чадвартай боловсон хүчнийг бэлтгэхэд оршино.

Хоолзүй, тэжээхүй ухаан мэргэжлийн бакалаврын сургалтын үргэлжлэх хугацаа 4 жил байдаг. Нийт 120 кредит цагийг ачаалалтай ба энэ нь заавал үзэх хичээл 96 кр., сонгон үзэх хичээл 20 кр., дадлага 2 кр., дипломын ажил 5 кр. –ээс тус тус бүрдэнэ. Тухайн мэргэжлийн сургалтын төлөвлөгөө нь бакалавр, магистр, докторын сургалтын тасралгүй суралцах нөхцлийг хангах байдлаар зохицуулагдсан болно.

Хоол зүй, тэжээхүй ухаан мэргэжлийг сонгон суралцаж бакалавр, магистр зэрэг эзэмшсэнээр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар, төрийн, хяналтын болон эрдэм шинжилгээний байгууллагад ажиллах өргөн боломж Танд нээгдэнэ.

“Хоолзүй, тэжээхүй ухаан” чиглэлээр мэргэшүүлэх хөтөлбөрийн дэвшүүлж буй зорилгын хүрээнд сургалтын хөтөлбөрийн зорилт нь дараах зүйлд чиглэгдэнэ. Үүнд:

  1. Шим тэжээл, хоол үйлдвэрлэлийн хоорондын уялдаа, шинэ техник технологийн чиг хандлагыг сурах зорилготой мэргэшүүлэх хичээлүүдийг судалж, мэргэжлийн чиг баримжааг бүрэн эзэмшиж, мэднэ.
  2. Бие хүнийг бүтээлч, хариуцлагатай, мэргэжлийн ёс зүйтэй болгож төлөвшүүлэх, нийгэмшил, харилцааны ур чадваруудыг олгох
  3. Мэргэжлээ болон өөрийгөө хөгжүүлэх, аливаа шинэчлэлт өөрчлөлт хийхэд  тодорхой зорилго тавих, түүнийг бүтээлчээр хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг эзэмшсэн,  зах зээлийн эрэлт, салбарын дотоод, гадаад боломжид нийцүүлэн аливаа үйл ажиллагааг удирдах, манлайлах, ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах мэргэжилтэн бэлтгэх

Сүхбаатар дүүргийн засаг даргын захирамжийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд хичээлийн 1-р байр, Т байр, хичээлийн 4-р байрны гадна талбайн хог хаягдал, шарлаж унасан навч зэргийг цэвэрлэв.  Хичээлийн 1-р байр: Хүнсний инженерчлэлийн салбарын эрхлэгчийн туслах Б.Насанжаргал, сургалтын мастер Б.Буянзаяа нарын удирдлаган дор 19 оюутан    Хичээлийн Т байр: Биотехнологи, шим тэжээлийн салбарын сургалтын мастер Б.Нандин-Эрдэни...

Их уншсан мэдээ

``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2016`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2016.03.12

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор...

“УРЛАХУЙН ЕРТӨНЦ-2016” НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2016.04.29

ШУТИС-ийн ҮТС –иас уламжлал болгон зохион байгуулдаг “УРЛАХУЙН ЕРТӨНЦ”  наадам 2016 оны 4-р сарын 22-ний өдөр ШУТИС-ийн Урлаг зааланд амжилттай болж өндөрлөлөө.    &...

“ДЭЛХИЙН ДИЗАЙНЫ ЧИГ ХАНДЛАГА: ХАЯГДЛЫГ ХУДАЛДАХ БОЛОМЖ” сэдэвт загвар урлалын онол практик хосолсон сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

2016.06.10

 “Монголын инновацийн 7 хоног” (#MIW2016) арга хэмжээний хүрээнд “ДЭЛХИЙН ДИЗАЙНЫ ЧИГ ХАНДЛАГА: ХАЯГДЛЫГ ХУДАЛДАХ БОЛОМЖ” сэдэвт загвар урлалын онол практик хосолсон масте...