ХөтөлбөрМэргэжил

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Хүнсний биотехнологич

2016.06.28 19:04:59

Биотехнологи нь биологи, биохими, микробиологи, молекул биологи, генетик болон техникийн шинжлэх ухааны уулзварт бий болон хөгжиж байгаа оюуны багтаамж өндөртэй судалгаа -үйлдвэрлэлийн орчин үеийн чиглэл юм. Хүний өдөр тутмын өсөн нэмэгдэж буй олон талт хэрэгцээ түүний дотор хүнсний үйлдвэрт хөгжилд биотехнологийн гүйцэтгэх үүрэг улам бүр нэмэгдсээр байна.

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуульд  хүнсний биотехнологич мэргэжлийн боловсон хүчнийг шаталсан сургалтаар бэлтгэж байна. Бид сургалтын программд тусгагдсан мэргэжлийн хичээлээр оюутанд хүнсний үйлдвэрлэл болон биотехнологийн онолын мэдлэг олгоод зогсохгүй бусад салбарын биотехнологийн үйлдвэрлэлийн талаар үндсэн ойлголт олгохыг зорин ажилладаг юм. 

Хүнсний биотехнологич  мэргэжлийг сонгон суралцаж бакалавр, магистр зэрэг эзэмшсэнээр орчин үеийн шинжлэх ухааны онолын өндөр мэдлэгтэй болохын зэрэгцээ Танд хүнс, биотехнологи болон микробиологийн үйлдвэрлэл, төрийн, хяналтын болон эрдэм шинжилгээний байгууллагад ажиллах өргөн боломж нээгдэх болно.

Сүхбаатар дүүргийн засаг даргын захирамжийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд хичээлийн 1-р байр, Т байр, хичээлийн 4-р байрны гадна талбайн хог хаягдал, шарлаж унасан навч зэргийг цэвэрлэв.  Хичээлийн 1-р байр: Хүнсний инженерчлэлийн салбарын эрхлэгчийн туслах Б.Насанжаргал, сургалтын мастер Б.Буянзаяа нарын удирдлаган дор 19 оюутан    Хичээлийн Т байр: Биотехнологи, шим тэжээлийн салбарын сургалтын мастер Б.Нандин-Эрдэни...

Их уншсан мэдээ

``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2016`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2016.03.12

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор...