Салбар нэгж

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Хөнгөн үйлдвэрлэлийн технологи инженерчлэлийн салбар

 

Түүхэн товчоо

         Анх 1961 онд Монгол улсын их сургуулийн Инженерийн факультетад “Хөнгөн үйлдвэрийн механикч” инженер мэргэжлээр 32 оюутан элсэн орж суралцан, 1966 төгссөн нь одоогийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбарын эх суурь болсон.

Үүнээс хойш 1978 оноос МУИС-ийн харъяа Политехникийн дээд сургуулийн “Механик технологийн факультет”, 1982 оноос Политехникийн дээд сургууль МУИС-ийн  харъяаллаас гарч биеэ дааснаар “Хөнгөн, хүнсний үйлдвэрлэл факультет”, 1995 оноос Техникийн их сургуульд Хөнгөн үйлдвэрийн технологийн сургуулийн профессор багш, ажилтнууд сургалт судалгааны үйл ажиллагааг эрхэлж, Хөнгөн үйлдвэрийн салбарын мэргэжилтнүүдийг тасралтгүй бэлтгэн ирсэн түүхтэй.

1998-2014 онуудад ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологи, Дизайны Сургуулийн бүрэлдэхүүнд Хөнгөн үйлдвэрийн технологи, Нэхмэл судлалын салбар, Хувцас судлалын салбар, Арьс шир судлалын салбар, Ой модны технологийн салбарууд сургалтын ажиллагаа эрхэлж дотооддоо мэргэжлийн инженерүүдийг бэлтгэх ажил эрчимжиж, багшлах боловсон хүчин, салбарын эрдэмтэн судлаачдын тоо нэмэгдэж ирсэн.

         2014-2018 онуудад ШУТИС нь бүтэц, бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийж, Үйлдвэрлэлийн Технологи, Сургуулийг шинээр байгуулж, түүний бүрэлдэхүүн дэх Текстил судлалын салбар нь хөнгөн, нэхмэл, оёдол, арьс ширний үйлдвэрийн салбаруудын, Ой модны үйлдвэрлэлийн технологийн салбар нь ойн инженер, мод боловсруулах үйлдвэрийн технологи мэргэжлийн дээд боловсролтой инженер мэргэжилтнүүдийг бэлтгэж байсан. Мөн ҮТС-ийн Дизайн салбарт хөнгөн үйлдвэрийн нэг салбар болох хэвлэлийн үйлдвэрлэлийн технологи хөтөлбөр харъяалагдаж байсан.

 

 Салбарын сургалтын хөтөлбөр, хүний нөөц, материаллаг бааз

ШУТИС-ийн Ректорын 2018 оны 01 сарын 29-ны Б/37  тоот тушаалаар ҮТС-ийн “Хөнгөн үйлдвэрийн технологи, инженерчлэл”-ийн салбар /цаашид ХҮТИС/ шинээр байгуулагдсан. ХҮТИС нь нэхмэл, арьс шир, хувцас, мод боловсруулах, хэвлэл, механикийн мэргэжлийн сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг эрхэлж байна.

Тус салбар нь салбарын эрхлэгч, зөвлөх профессор, хоёр профессор, дөрвөн дэд профессор, арван хоёр ахлах багш, дөрвөн багш, дөрвөн сургалтын мастер, салбарын эрхлэгчийн туслах гэсэн нийт 29 хүний үндсэн бүрэлдэхүүнтэйгээр 340 гаруй бакалавр, 30 гаруй магистр, 20 гаруй доктор оюутнуудад доорхи нэр бүхий сургалтын 8 хөтөлбөрөөр сургалт, судалгааны үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд:

  • Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи,
  • Механик инженер- Хөнгөн үйлдвэрийн машин ашиглалт
  • Хувцас үйлдвэрлэлийн технологи, загвар зохион бүтээлт
  • Арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн технологи
  • Хэвлэлийн үйлдвэрлэлийн технологи
  • Ойн инженер
  • Мод боловсруулах үйлдвэрлэлийн технологи
  • Эко материалын гүйцэтгэн боловсруулалтын технологи

 

          Мэргэжлийн өндөр ур чадвартай, заах аргазүй, эрдэм шинжилгээ, туршилт судалгааны арвин туршлагатай багш нараас бүрдэх манай хамт олны дотор Монгол улсын гавъяат багш 1, шинжлэх ухааны доктор(Sc.D) зэрэгтэй 2, боловсролын доктор (Ph.D) зэрэгтэй 11, магистр зэрэгтэй 11 багш ажиллаж байна.

ХҮТИС нь ШУТИС-ийн хичээлийн 4, 10, 11 дүгээр байруудад сургалт, судалгааны ажил явуулдаг. ХҮТИС-ийн бүрэлдэхүүнд  байгаа Хувцас судлалын төв, “Шима сейки“ сүлжмэлийн сургалтын төв, үйлдвэрлэлийн төв, Тарьц суулгац ургуулах, ойн бүртгэл, тооллого явуулах Нарийн гацууртын туршилт судлагааны хээрийн полигон зэрэг судалгааны байгууллагуудыг салбарын профессор, багш нар удирдан ажилладаг.

ШУТИС-ийн хичээлийн 10, 11 дүгээр байранд  байрлах ШУТИС-ийн харъяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, ШУТИС-ийн Ой модны сургалт, судалгааны хүрээлэнгүүдтэй хамтран ноос, ноолуур, модны чиглэлээр сургалт- судалгаа-туршилт үйлдвэрлэлийг эрхлэн, шинэ дэвшилтэт инновацийн бүтээгдэхүүн, технологийг нэвтрүүлдэг.

ХҮТИС нь нэхмэлийн үйлдвэрлэлийн 5, мод боловсруулах үйлдвэрлэлийн 2, оёдлын технологи-загвар зохион бүтээлт 2, механикийн 1, арьс шир боловсруулах 1 дадлагын цехүүд, хувцас материал, ноос ноолуур, модлог судлал, химийн чиглэлийн 5 лаборатори үйлдвэрлэлийн материаллаг баазыг түшиглэн дадлагын болон туршилт, судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгэх ур чадварыг оюутнуудад олгож байна.

 

Гадаад хамтын ажиллагаа:

ҮТС-ийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инжнерчлэлийн салбар нь оюутнуудаа магистр, докторын ахисан түвшингийн сургалтанд хамруулах, хамтарсан судалгааны ажил хэрэгжүүлэх чиглэлээр дараахи гадаадын их, дээд сургуулиудтай хамтран ажиллаж байна.

  • Япон улсын Киотогийн Технологийн Их Сургууль
  • Япон улсын Шиншүүгийн Их Сургууль
  • Япон улсын Үцүномиягийн их сургууль, Ойн бүтээгдэхүүн ба модлог судлалын лаборатори
  • Япон улсын Токиогийн ХАА-н технологийн их сургууль
  • Францын Дээд Алзасын Их сургууль
  • БНСУ, Инчоны Их Сургууль
  • БНСУ, i-fashion center, Конкук Их Сургууль
  • Аахены Ноос судлалын институт (DWI)
  • ХБНГУ-ын Штутгардын Их Сургууль
  • ХБНГУ-ын Дрездений Их сургууль
  • ХБНГУ-ын Фрайбургийн Их сургуулийн Ойн факультет
  • Дорнод Сибирийн Технологи Удирдлагын Их Сургууль
  • Москвагийн Нэхмэлийн их сургууль
  • Ивановын Нэхмэлийн улсын академи
  • Тайваны Tainan University Technology

 

Багшлахболовсонхүчин

Үйлдвэрлэлийн технологийн сургууль
 

Дугарсүрэн Батбаяр

Салбарын эрхлэгч

Шарнууд овогтой Дугарсүрэнгийн Батбаяр 1977 онд Улаанбаатар хотод төрсөн.

Намсрай Долгорхүү

зөвлөх профессор

Намсрай овогтой Долгорхүү миний бие 1944 онд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутагт малчин ардын гэр бүлд төрсөн. Яс үндэс халх.    &n

Лодой Удвал

профессор

Тайж овогтой Лодойн Удвал 1962 онд Улаанбаатар хотод төрсөн.Өвөрхангай аймгийн уугуул

Дорж Энхтуяа

профессор
Доктор (Sc.D)
профессор

Хардал мэргэд овогтой Доржийн Энхтуяа 1957 онд 03 .16 нд Булган аймгийн Орхон суманд төрсөн.

Базарсад Болормаа

дэд профессор

Еншөөбү овогтой Базарсадын Болормаа 1962 онд Улаанбаатар хотод төрсөн.

Мягмар Баяр

дэд профессор

Боржигон овогтой Мягмарын Баяр 1974 онд Улаанбаатар хотод төрсөн.

Рэнцэлхүндэв Мядагмаа

дэд профессор

Багш овогтой Рэнцэлхүндэвийн Мядагммаа 1971 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн.

Чүлтэм Ганбаатар

дэд профессор

Чандмань овгийн Чүлтэмийн Ганбаатар нь 1962 онд Хэнтий аймгийн Хэнтий сум /тухайн үеийн нэрээр/ буюу одоогийн Өмнөдэлгэр сумын Хэнтий багт төрсөн. &n

Сийнхой Цэцгээ

Ахлах багш
Доктор (Ph.D)

Тавт харуул овогтой Сийнхойгийн Цэцгээ 1963 онд Булган аймгийн булган суманд төрсөн.

Ранжил Бадмаанямбуу

Ахлах багш
Доктор (Ph.D)

Бор-Чойндон овогтой Ранжилын Бадмаанямбуу 1977 онд Архангай аймгийн Хотонт суманд төрсөн.

Понхоон Туул

Ахлах багш
магистр

Рэвчий овогтой Понхоонгын Туул 1966 онд Улаанбаатар хотод төрсөн.

Даваадорж Буяндэлгэр

Ахлах багш
Доктор (Ph.D)

 Улаанбаатар хотод төрсөн. Оёдлын технологи инженер, загвар зохион бүтээгч мэргэжилтэй. Тус сургуульд 1995 оноос эхлэн ажиллаж байна. Ажлын хувца

Раашзэвэг Юмжирмаа

Ахлах багш

Боржигон овогтой Раашзэвэгийн Юмжирмаа 1969 онд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн.

Жанцан Нарангэрэл

Ахлах багш
магистр

Сунгэтэн овогтой Жанцангийн Нарангэрэл 1961 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. 

Дашзэвэг Пүрэвмагнай

Ахлах багш

Асгат Боржигон овогт Дашзэвэгийн Пүрэвмагнай.1980 онд Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн.

Багахүү Оюун-Эрдэнэ

Ахлах багш

Чонос овогтой Багахүүгийн Оюун-Эрдэнэ 1974 онд Улаанбаатар хотод төрсөн.

Чимэдцэрэн Давааням

Ахлах багш

Чимэдцэрэн овогтой Давааням миний бие 1961 онд Баянхонгор аймгийн Жинст суманд төрсөн          Ажиллах хугаца

Баянбат Баянжаргал

Ахлах багш

Баянбат овогтой Баянжаргал. ШУТИС-ийн ҮТС-ийн Дизайны тэнхимийн ахлах багш

Бадрал Цолмон

Ахлах багш

Бадралын Цолмон. Техникийн ухааны магистр

Батбилэг Батдулам

Багш

Дайчинван овогтой Батбилэгийн Батдулам 1985 онд Улаанбаатар хотод төрсөн.

Аюуш Тунгалаг

Багш

Аюуш овогтой Тунгалаг миний бие 1978 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутагт төрсөн. Яс угсаа халх, МҮ-ийн Эвлэлийн гишүүн.    &nb

Үнэнбат Батжаргал

Багш

Үнэнбатын Батжаргал Техникийн ухааны магистр

Баасан Баярцэцэг

Багш

Урианхан овогтой Баасангийн Баярцэцэг миний бие 1972 онд Говь-Алтай аймгийн Алтай хотод төрсөн.          

Жамъян Оюунтүлхүүр

Ахмад гэрээт багш

Зураач овогтой Жамьяангийн  Оюунтүлхүүр. 1961 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн.

Буянжаргал Энхтуяа

Ахмад гэрээт багш

Илжигэн овогт Буянжаргалын Энхтуяа 1958 онд Завхан аймгийн Жавхлант хотод төрсөн. 

Лхагвацэнд Наранцэцэг

Ахмад гэрээт багш

Доржпалам овогтой Лхагвацэндийн Наранцэцэг 1962 онд Улаанбаатар хотод төрөн.

Хайнзан Нялхай

Ахмад гэрээт багш

Хайнзан овогтой Нялхай миний бие 1947 онд Увс аймгийн Малчин сумын нутаг "Цацын хургад" гэдэг газар малчин ардын гэр бүлд төрсөн. Яс угсаа баяд  

Түмэн-Өлзий Цэндсүрэн

Ахмад гэрээт багш

Түмэн-Өлзий овогтой Цэндсүрэн миний бие 1956 онд Увс аймгийн Өндөрхангай сумын нутагт төрсөн. Яс угсаа халх Ажиллах хугацаандаа эрдэм шинжилгээ, судал

Дүгэржав Дамдинсүрэн

Ахмад гэрээт багш

Говь-*Алтайн Жаргалан сумд 1950 онд төрсөн. 1977 онд Москвагийн геодези, агаарын зураглал, зурагзүйн инженерийн дээд сургууль (МИИГАиК)-ийг Газрын зур

Цэрэнбадам Оюунчимэг

Ахмад гэрээт багш

1957 онд Улаанбаатар хотод төрсөн. 1975 онд Сүхбаатар аймгийн 10 жилийн дунд сургууль, 1980 онд ЗХУ-ын Ленинград хотын Хэвлэлийн дунд сургууль, 1

 

Багшийн бүтээл

Үйлдвэрлэлийн технологийн сургууль
 
 
Бусад бүтээл

Хамтын ажиллагаа

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

ҮТС-ийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инжнерчлэлийн салбар нь оюутнуудаа магистр, докторын ахисан түвшингийн сургалтанд хамруулах, хамтарсан судалгааны ажил хэрэгжүүлэх чиглэлээр дараахи гадаадын их, дээд сургуулиудтай хамтран ажиллаж байна.

  • Япон улсын Киотогийн Технологийн Их Сургууль
  • Япон улсын Шиншүүгийн Их Сургууль
  • Япон улсын Үцүномиягийн их сургууль, Ойн бүтээгдэхүүн ба модлог судлалын лаборатори
  • Япон улсын Токиогийн ХАА-н технологийн их сургууль
  • Францын Дээд Алзасын Их сургууль
  • БНСУ, Инчоны Их Сургууль
  • БНСУ, i-fashion center, Конкук Их Сургууль
  • Аахены Ноос судлалын институт (DWI)
  • ХБНГУ-ын Штутгардын Их Сургууль
  • ХБНГУ-ын Дрездений Их сургууль
  • ХБНГУ-ын Фрайбургийн Их сургуулийн Ойн факультет
  • Дорнод Сибирийн Технологи Удирдлагын Их Сургууль
  • Москвагийн Нэхмэлийн их сургууль
  • Ивановын Нэхмэлийн улсын академи
  • Тайваны Tainan University Technology