Салбар нэгж

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Текстил судлалын салбар

 

Түүхэн товчоон

Манай орны үндэсний үйлдвэр түүний дотор хөнгөн үйлдвэрийн эрчимтэй хөгжлийн үе нь 1960-1970-аад он байсантай холбоотойгоор хөнгөн үйлдвэрийн инженер технологи, удирдах ажилтныг ЗХУ болон дорнод европын орнуудад бэлтгэж байсан уламжлалаа үргэлжлүүлэхийн хамт дотооддоо бэлтгэх нь хэд хэдэн давуу талтай байсан юм. Ийм шаардлагаар 1961 онд МУИС-ийн Инженерийн факультетийн бүрэлдэхүүнд хөнгөн үйлдвэрийн механик инженерийн мэргэжлээр элсэлт авч сургалт эхэлсэн нь МУТИС-ийн бүрэлдэхүүн үйлдвэрлэлийн технологи, дизайны сургуулийн үндэс суурь нь болжээ. Хөнгөн үйлдвэрийн механик инженерийн салбар нь 1964 онд болсон инженерийн факультетийн зохион байгуулалтын  өөрчлөлтөөр шинээр бий болсон Г.Рэнцэндорж декантай энергомеханикийн факультетын бүтцэд харъяалагдах болсон бөгөөд 1966 онд анхны төгсөлт хийж улс ардын аж ахуйд 18 инженерийг бэлтгэж өгчээ.

1969 онд МУИС-ийн харъяанд ПДС байгуулахад хөнгөн үйлдвэрийн салбар нь Механик технологи, авто инженерийн факультет (анхны декан нь ахлах багш Г.Ишням)-ын бүтцэд оржээ.

1974 онд Механик технологийн факультет (анхны декан Н.Төмөрбаатар, Г.Арваазана нар)-ыг хөнгөн, хүнс, мод боловсруулах, машин үйлдвэрлэл, авто инженер, барилга замын машины зэрэг салбартайгаар өөрчлөн байгуулсан.

1982 онд ПДС бие даасан сургууль болж байгуулагдахад хөнгөн үйлдвэрийн салбар нь шинээр байгуулагдсан Хөнгөн, хүнсний үйлдвэрийн (ХХҮФ) факультетэд харъяалагдсан бөгөөд хөнгөн үйлдвэрийн бие даасан тэнхим байгуулагджээ. Анхны эрхлэгчээр Г.Арваазана, дараа нь П.Пүрэвдорж, Б.Чимидцэрэн  нар ажиллаж байв. 1982-1992 онд ХХҮФ-ийн деканаар Ж.Батбаяр, Г.Арваазана (2 удаа) Л.Мянганбуу нар тус тус ажиллажээ.

1992 онд Механик технологийн факультет татан буугдаж ХХҮФ түр хугацаанд дахин сэргээд удалгүй Механик технологийн сургууль болж өргөжихөд захирлаар нь Н.Төмөрбаатар ажиллаж байжээ.

1995 онд ТИС-д хийгдсэн бүтцийн өөрчлөлтөөр Механик технологийн сургууль нь хоёр сургууль болж салбарласны нэг нь Хөнгөн үйлдвэрийн технологийн сургууль байсан бөгөөд захирлаар нь доктор (Ph.D) дэд профессор Н.Долгорхүү томилогдон, 1996 он хүртэл ажилласан. Харин 1996 оноос  доктор (Ph.D), дэд профессор Б.Даваасүрэн, 2008 оноос доктор (Ph.D), дэд профессор   Т.Амаржаргалан, 2013-2014 оны хичээлийн жилд Н.Ганзориг нар томилогдон ажиллаж  байв.

 

Өнөөгийн дүр төрх

Бэлтгэж байгаа өнөөгийн онцлог, зах зээлийн өнөөгийн шаардлагад нийцүүлэн  1998 оны 12-р сараас тус сургуулийн нэрийг Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургууль болгон өөрчлөж, 2014 оны 09-р сараас тус сургууль нь Хүнсний инженер, биотехнологийн сургуультай нэгдэн Үйлдвэрлэлийн технологийн сургууль  болон өөрчлөгдөж захирлаар нь доктор (Ph.D), профессор  Ж.Туяацэцэг томилогдон ажиллаж байна.

Одоо тус мэргэжлийн салбар нь “Текстил судлал”ын салбар нэртэйгээр нэхмэлийн хүрээлэн, компьютерийн 2 лаборатор, суурь машин тоног төхөөрөмж бүхий оёдол, нэхмэл, арьс ширний лаборатор болон оёдлын үйлдвэр, 5 судалгааны төвүүдтэй ШУТИС-ийн сургалт-үйлдвэрлэл- судалгааны нэгж болон ажиллаж тус салбарын эрхлэгчээр  шинжлэх ухааны  доктор (ScD), профессор Л.Удвал томилогдон ажиллаж байна.

Тус сургуулийн  нь ОХУ, ХБНГУ, Франц, Япон, БНХАУ, Украйн улсуудын ижил мэргэжлийн  сургуулиудтай байнгын холбоо тогтоож эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх,  эрдэмтэн бэлтгэх, профессор багш нар ном хэвлэл, мэдээлэл солилцох, үзэсгэлэн гаргах зэргээр хамтарч ажиллаж байна. 

Үйлдвэрлэлийн технологийн сургуульд харьяалагдах Текстил судлалын салбарын багшлах бүрэлдэхүүнд нийт 30 гаруй профессор багш нар ажиллаж байгаагийн дотор Монгол улсын гавъяат багш академич, доктор профессор, ОХУ-ын Иванов хотын Нэхмэлийн академийн хүндэт профессор Ч.Авдай, доктор (Sc.D), профессор  Л.Удвал, Д.Энхтуяа, Г.Надмид, доктор (Ph.D), профессор ,Т.Амаржаргалан, Ж.Оюунтүлхүүр, Ч.Алтанцэцэг, доктор (Ph.D), дэд профессор Б.Энхтуяа, П.Булга, М.Баяр, Р.Мядагмаа, доктор (Ph.D) Т.Төрмөнх, Б.Болормаа, С.Цэцгээ  зэрэг багшлах болон эрдэм судлалын туршлага, чадавхи багш нар ажиллаж, өдрийн ба оройн  ээлжийн ангид суралцаж буй 375 оюутанд багшилж байна.

 

Нэхмэл судлалын хүрээлэн: 

1982 онд ПДС-ийн ХХҮФ-ийн Хөнгөн үйлдвэрийн тэнхим байгуулагдаж,  2000 онд ТИС-ийн ректорын тушаалаар Нэхмэлийн үйлдвэрийн тэнхимийг байгуулж Ноос, ноолуур судлалын төвтэй нэгтгэж “Нэхмэлийн хүрээлэн“ байгуулагдсан. Нэхмэл судлалын салбар нь Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологич инженер, Нэхмэл эдлэлийн дизайн, Нэхмэлийн үйлдвэрлэлийн хими технологич мэргэжлээр бакалавр, магистр, докторын сургалт явуулж байна.

Сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн гадаадын төсөл, салбарын яамдын дэмжлэгээр нэхмэлийн ширхэгт, утас, даавууны механик шинж чанарыг тодорхойлох иж бүрэн компьютержсэн МТС даацын машин, ширхэгтийн гадаргуугийн анализ хийх компьютержсэн микроскоп, будгийн шинжилгээний төхөөрөмж, хийн хроматографи, будгийн тогтвор тодорхойлогч ксенонтест, вакуум ууршуулагч зэрэг тоног төхөөрөмжийг суурилуулаад байна. Эдгээр лабораториуд нь сургалт, эрдэм шинжилгээний ажил хийх гол түшиц болж байна. Мэргэшүүлэх  хичээлүүдийн лаборатори бие даалтын ажлууд Италийн Mesdan фирмийн автомат ажиллагаатай машинуудтай “Mini spining” ээрэх шугам,  Японы  Shima Seiki SSR112 SV автомат сүлжих машинуудууд дээр явагдаж байна.

       Европын Холбооны санхүүжилттэй “TEMPUS-JEP” хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн  “Promotion and Development of Animal Hair Based Industry, (2002-2006)” төслөөр Нэхмэлийн үйлдвэрийн технологийн мэргэжлийн сургалтын хөтөлбөр, мэргэжлийн хичээлүүдийн стандартыг Европын холбооны улсуудын ижил сургуулиудын жишигт хүргэх зорилго тавигдсны дагуу тус 8  багш Франц, Герман, Бельги улсын их сургуулиудад өөрсдийн заадаг хичээлийн дагуу 3-4 сарын хугацаанд ажилласан.

Сургалтын төлөвлөгөө, мэргэжлийн хичээлүүдийн агуулгад өөрчлөлт оруулсан. 30 гаруй жилийн хугацаанд Нэхмэлийн үйлдвэрлэлийн онол, технологи, техникийн чиглэлүүдээр нийт 20 орчим ном, сурах бичиг, гарын авлагыг профессор Д. Энхтуяа, Г. Надмид, дэд профессор Р.Мядагмаа, Д. Алимаа, доктор Ц. Батсайхан, магистр багш П. Туул, Д. Батбаяр, Р. Бадмаанямбуу нар бичиж хэвлүүлсэн байна. Инженерийн боловсон хүчин бэлтгэх болсон тэр цаг үеэс манай оронд Ноос ноолуурын бүтэц шинж чанарын, технологийн судалгааны ажил эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 20 орчим судалгааны ажил хийгдсэн, 2 багш шинжлэх ухааны доктор (Sc.D), 10 хүн доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан. Эх орны ноос, ноолууран түүхий эдийн бүтэц, шинж чанарын онцлог, тэдгээрийг боловсруулах технологийн судалгааны хэд хэдэн чиглэл тогтоод ажлууд хийгдэж байна. Ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүдтэй хамтарсан туршилт судалгааны гэрээт ажлууд хийгдэж үүнд багш, оюутнууд тогтмол оролцож байна. Оюутны дадлагыг чанаржуулах, дадлагын  ажлаар оюутны чадамжийг дээшлүүлэх “Internship” хөтөлбөрийг 2013 оноос Европын Сэргээн Босголтын Банкны “Бизнесийн зөвлөх үйлчилгээ” хөтөлбөртэй хамтран явуулж эхлээд байна. Эхний туршилт амжилттай явагдлаа.

 

Хувцас судлалын салбар:

ХҮЯ-ны захиалгаар 1986-1987 оны хичээлийн жилд оёдлын үйлдвэрийн технологи инженерийн ангийг Политехникийн дээд сургуулийн Механик технологийн факультетийн Хөнгөн үйлдвэрийн тэнхмийн харъяанд анх нээж, 15 оюутан элсүүлснээр тус салбарын суурь тавигдсан байна.

1991 онд оёмол бүтээгдэхүүний технологи мэргэжлээр анхны 18 инженерийг төгсгөсөн бөгөөд 1992 онд хувцасны загвар зохион бүтээгч, 2000 онд Хувцасны дизайн мэргэжлийн ангиудыг нээж сургалт явуулж эхэлсэн байна.

Салбарын эрдэмтэн багш нар сургалтын технологийг боловсронгуй болгох, агуулга, үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр үр бүтээлтэй ажиллаж байгаа бөгөөд “Шинжлэх ухаан-Боловсрол-Бизнесийн байгууллагуудын уялдаа холбоо” (2003-2004), “Мэргэжлийн боловсролын стандартыг боловсронгуй болгох нь” (2004-2006) сэдэвт улсын төсөвт эрдэм шинжилгээний ажлуудад оролцож, гүйцэтгэж байна. Мөн түүнчлэн сургалтын стандартыг олон улсын түвшинд хүргэх, сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх чиглэлээр Европын Холбооны “Tempus- JEP 23077-2002 Promotion and development of animal hair based industry” (2003-2006) төсөлд оролцон ажилласан. Салбарын   багш нар сургалтанд дэвшилтэд технологи нэвтрүүлэх чиглэлд гүйцэтгэсэн ажлын үр дүнгээр ШУТИС-ийн “Тэргүүний техник технологи-2003” үзэсгэлэнд оролцож, “Цогц сургалт”  бүтээлээр тэргүүн байр эзэлсэн.

Сургалтын агуулга стандартыг олон улсын  жишигт хүргэх, гадаадын их сургуулиудтай хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхэд зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд “Inspiring Felt-2006” олон улсын зуны сургалтыг зохион байгуулсан бөгөөд үүнд Английн Де Монфортегийн Их Сургууль, Германы Кесселийн их сургууль, Тайваны Тайнаны Технологийн Их Сургууль,  Ирланд, Солонгос улсын дизайнер, багш нар, оюутнууд оролцсон байна.

 

Арьс шир судлалын салбар:

ПДС-ийн Хөнгөн үйлдвэрийн тэнхимд үслэг, арьс ширэн эдлэлийн технологийн  мэргэжлээр 1992 онд анхны элсэлтээ авч  байсан ба 1997 онд анхны төгсөлт болж 11 мэргэжилтэнг бэлтгэн гаргаснаас хойш эдүгээ 190 гаруй бакалавр, магистрын зэрэгтэй технологич инженер бэлтгэн гаргаад байна.

Үслэг, арьс ширэн эдлэлийн технологи ба арьс ширний хими технологи хос мэргэжлийн сургалтын төлөвлөгөөг батлуулж 2003 онд 15 мэргэжилтэн төгсгөсөн юм. 2001 оноос арьс ширэн бүтээгдэхүүний загвар зохион бүтээлт мэргэжлээр анхны элсэлтээ авч 2005 онд анхны төгсөлтөө хийснээс хойш 70 гаруй мэргэжилтэн төгсгөөд байна. Бэлтгэж буй мэргэжлийн хүрээг өргөтгөх зорилгоор арьс шир боловсруулах технологийн мэргэжлийг шинээр нээж 2008-2009 оны хичээлийн жилээс эхлэн  элсэлт авч эхэллээ.

 2007 онд багийн дэргэд “Арьс ширний дэвшилтэт технологийн судалгааны төв” шинээр байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд энэ төв нь гадаад, дотоодын байгууллагатай хамтран сургалт, судалгаа, төсөл хийх, мэргэжил дээшлүүлэх болон давтан сургалтуудыг тогтмол явуулах, үйлдвэр албан газруудад зөвлөгөө өгөх, мэдээлэлээр хангах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.  

      Тус мэргэжлийн сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, багшлах боловсон хүчнээр хангах, сургалтын чиглэлийг өргөтгөх талаар сургуулийн захиргаа, салбар, багийн хамт олон ихээхэн анхаарал тавьж ажилласнаар гутлын технологийн болон бакалавр, магистр оюутнуудын судалгаа, экспертиз шинжилгээ хийх зориулалт бүхий материал судлал, хими-технологийн лабораторийг шинээр байгуулж тохижуулан материаллаг баазын хувьд жилээс жилд улам бэхжүүлж ирлээ.

    Улан-Үдэ хотын Технологийн Их Сургууль, Чех улсын Злин хотын Томаш Батагийн Их Сургууль, ОХУ-ын Санкт-Петербургийн Технологи Дизайны Сургуультай холбоо тогтоож профессор багш, оюутнуудын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, харилцан туршлага солилцох, ном, сургалтын материал, мэдээллээр хангах чиглэлээр хамтран ажиллаж байна. 

 

Хөнгөн үйлдвэрийн салбар:  

МУИС-ийн инженерийн факультетын бүрэлдэхүүнд 1961 онд хөнгөн үйлдвэрийн механик инженерийн ангийг нээсэн нь монголын хөнгөн үйлдвэрийн салбарт дээд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх  1996 онд анхны төгсөлт болж 18 мэргэжилтэн төгсгөжээ. 

1982 онд Техникийн механикийн тэнхимд зориудаар бэлтгэгдэн Г.Арваазана, П.Пүрэвдорж болон Б.Эрдэнэцэцэг, Т.Долгорсүрэн, Д.Энхтуяа, Л.Удвал бүхий багшлах бүрэлдэхүүнтэй хөнгөн үйлдвэрийн тэнхим анх байгуулагдсан байна.

Тус тэнхим байгуулагдсанаас хойш ноос, ноолуур, арьс шир, хэвлэл, оёдлын чиглэлийн үйлдвэрүүдэд 700 шахам инженер технологич, механикчдыг бэлтгэн гаргаж эх орондоо мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ууган тэнхим болохын зэрэгцээ бусад салбаруудын эх суурийг тавьсан.

Тус тэнхимд 80-аад оны дундаас хэвлэлийн мэргэжилтэн бэлтгэх ажил орхигдсоныг харгалзан улс оронд нэн хэрэгцээтэй болж буй Хэвлэх үйлдвэрийн технологич инженерийн ангийг 2001 оноос нээн сургалт явуулж байна.

Хэвлэлийн сургалтын материаллаг баазыг бэхжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж 1999 оноос Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн санхүүжилтээр “Хэвлэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл”-ийг сургуулийн дэргэд ажиллуулж төслийн хүрээнд “хэвлэлийн үйлдвэрлэл сургалтын төл” (ХҮСТ)-ийг байгуулаад ажиллаж байна.

Бидний ажлын  үр дүнд хамтран ажилладаг үйлдвэр бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагаанаас ихээхэн хамаардаг ба манай  оюутнуудын дадлагын бааз нь салбарын үйлдвэрийн газрууд болдог юм.

Тус багийн профессор багш нарын туурвисан сурах бичиг, гарын авлага 66, ЭШ-ний өгүүлэл, илтгэлүүд  73, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн бүтээл 21, шинэ бүтээл, ашигтай загвар, оновчтой санал, патент 44-ийг хэвлүүлэн олны хүртээл болгоод байна.

Хөнгөн үйлдвэрийн машин тоног төхөөрөмж мэргэжил нь 2009 оны 2 дугаар сард магадлан итгэмжлэлд орж Монгол улсын хэмжээнд 11 дэх мэргэжил болсон нь манай мэргэжлээр сурч буй оюутнуудад төрийн сангийн зээл, тусламжид 100% хамрагдах, цаашид гадаадын их дээд сургуульд суралцах сайхан боломж нээгдэж байна.

 

Мэргэжлийн хөтөлбөр:

Бакалавр

Хөтөлбөрийн нэр

Индекс

Экоматериалын гүйцэтгэн боловсруулалтын технологи

D072301

Оёдлын үйлдвэрлэлийн технологи

D072302

Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологи

D072303

Текстилийн үйлдвэрлэлийн технологи

D072304

Хөнгөн үйлдвэрийн машин ашиглалтын инженер

D071501

Магистр

Хөтөлбөрийн нэр

Индекс

Оёдлын үйлдвэрлэлийн технологи

E07230201

Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологи

E07230301

Арьс шир боловсруулах технологи

E07230102

Арьс ширэн эдлэлийн загвар зохион бүтээлт

E07230103

Текстилийн үйлдвэрлэлийн ашиглалтын инженер

E07230401

Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи

Е07230403

Хөнгөн үйлдвэрийн  технологи /машин тоног төхөөрөмж/

Е07230101

Доктор

Хөтөлбөрийн нэр

Индекс

Оёдлын үйлдвэрлэлийн технологи

F07230201

Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологи

F07230301

Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи

F07230402

Хөнгөн үйлдвэрлэлийн технологи /машин тоног төхөөрөмж/

F07230101

 

 

Багшлахболовсонхүчин

Үйлдвэрлэлийн технологийн сургууль
 

Лодой Удвал

Салбарын эрхлэгч
Доктор (Sc.D)
профессор

Тайж овогтой Лодойн Удвал 1962 онд Улаанбаатар хотод төрсөн.Өвөрхангай аймгийн уугуул

Жамъян Оюунтүлхүүр

профессор

Зураач овогтой Жамьяангийн  Оюунтүлхүүр. 1961 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн.

Дорж Энхтуяа

профессор
Доктор (Sc.D)
профессор

Хардал мэргэд овогтой Доржийн Энхтуяа 1957 онд 03 .16 нд Булган аймгийн Орхон суманд төрсөн.

Базарсад Болормаа

дэд профессор

Еншөөбү овогтой Базарсадын Болормаа 1962 онд Улаанбаатар хотод төрсөн.

Мягмар Баяр

дэд профессор

Боржигон овогтой Мягмарын Баяр 1974 онд Улаанбаатар хотод төрсөн.

Буянжаргал Энхтуяа

Ахлах багш
Доктор (Ph.D)
профессор

Илжигэн овогт Буянжаргалын Энхтуяа 1958 онд Завхан аймгийн Жавхлант хотод төрсөн. 

Сийнхой Цэцгээ

Ахлах багш
Доктор (Ph.D)

Тавт харуул овогтой Сийнхойгийн Цэцгээ 1963 онд Булган аймгийн булган суманд төрсөн.

Ранжил Бадмаанямбуу

Ахлах багш
Доктор (Ph.D)

Бор-Чойндон овогтой Ранжилын Бадмаанямбуу 1977 онд Архангай аймгийн Хотонт суманд төрсөн.

Понхоон Туул

Ахлах багш
магистр

Рэвчий овогтой Понхоонгын Туул 1966 онд Улаанбаатар хотод төрсөн.

Даваадорж Буяндэлгэр

Ахлах багш
Доктор (Ph.D)

 Улаанбаатар хотод төрсөн. Оёдлын технологи инженер, загвар зохион бүтээгч мэргэжилтэй. Тус сургуульд 1995 оноос эхлэн ажиллаж байна. Ажлын хувца

Раашзэвэг Юмжирмаа

Ахлах багш

Боржигон овогтой Раашзэвэгийн Юмжирмаа 1969 онд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн.

Жанцан Нарангэрэл

Ахлах багш
магистр

Сунгэтэн овогтой Жанцангийн Нарангэрэл 1961 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. 

Дугарсүрэн Батбаяр

Ахлах багш
магистр

Шарнууд овогтой Дугарсүрэнгийн Батбаяр 1977 онд Улаанбаатар хотод төрсөн.

Дашзэвэг Пүрэвмагнай

Ахлах багш

Асгат Боржигон овогт Дашзэвэгийн Пүрэвмагнай.1980 онд Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн.

Багахүү Оюун-Эрдэнэ

Ахлах багш

Чонос овогтой Багахүүгийн Оюун-Эрдэнэ 1974 онд Улаанбаатар хотод төрсөн.

Лхагвацэнд Наранцэцэг

Ахлах багш
магистр

Доржпалам овогтой Лхагвацэндийн Наранцэцэг 1962 онд Улаанбаатар хотод төрөн.

Рэнцэлхүндэв Мядагмаа

Багш
Доктор (Ph.D)

Багш овогтой Рэнцэлхүндэвийн Мядагммаа 1971 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн.

Батбилэг Батдулам

дадлагажигч багш
магистр

Дайчинван овогтой Батбилэгийн Батдулам 1985 онд Улаанбаатар хотод төрсөн.

 

Багшийн бүтээл

Үйлдвэрлэлийн технологийн сургууль
 
 
Бусад бүтээл

Хамтын ажиллагаа

Үйлдвэрлэлийн технологийн сургууль