Салбар нэгж

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Ой модны технологийн салбар

Ой модны аж үйлдвэрийн салбарын хэрэгцээ захиалгын дагуу анх 1971 онд МУИС-ийн бүрэлдэхүүнд байсан ПДС-ийн харъяа МТФ-ийн БЗМТөхөөрөмжийн тэнхимд Мод боловсруулах үйлдвэрийн механикч-технологичийн хавсарсан мэргэжлээр оюутан элсүүлж эхэлжээ.

Улмаар тус тэнхимд мод боловсруулах салбарын мэргэжлийн багшаар 1973 онд З.Пүрэврагчаа, 1974 онд Ж.Хаян, 1975 онд Н.Долгорхүү, Х.Нялхай нарыг авч ажиллуулснаар салбартаа 70 гаруй оюутантай, мэргэжлийн багш нартай, сургалтын төрөлжсөн анги тэнхимтэй болж өргөжин 1976 онд анхны 15 инженерийг төгсгөн гаргасан. Тэр цагаас тус салбарын удирдлага, зохион байгуулалтанд дорвитой өөрчлөлт гарч 1977 онд Мод боловсруулах үйлдвэрийн тэнхим бие даан байгуулагдсан.

ШУТИС нь 2002-2003 оны хичээлийн жилээс эхлэн профессорын багийн тогтолцоонд шилжсэнтэй уялдан Ой, модны технологийн салбар нь Ой ашиглалт, нөхөн сэргээлт, Модлог судлал, технологийн багуудаас бүрдэж байснаа 2005 оноос ШУТИС-ийн Эрдмийн Зөвлөлийн шийдвэрээр Ой модны үйлдвэрлэлийн технологийнпрофессорын баг, 2014/1015 оны хичээлийн жилээс ШУТИС-ийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр ҮТС-ийн Ой модны үйлдвэрлэлийн технологийн салбар болж зохион байгуулагдан 9 профессор багш, 1 сургалтын мастер, хичээлийн туслах ажилтантайгаар ажиллаж байна. Одоо манай багш нараас  6 хүн доктор (Ph.D)-ийн зэрэгтэй  2 хүн профессор, 3 хүн дэд профессор цолтой,

Сургалтын ажлын зэрэгцээгээр манай багш ажилтнууд эрдэм шинжилгээ, судалгааны ажилд шаргуу оролцож өнгөрсөн хугацаанд 40 гаруй ном товхимол, эрдэм шинжилгээний өгүүлэл 280 орчим, улсын стандарт 34, гарын авлага 40 гаруйг батлуулж хэвлүүлсний гадна заадаг бүх хичээлүүдийн стандарт хөтөлбөр, 5 мэргэжлийн сургалтын төлөвлөгөө зэргийг удаа дараа боловсруулан шинэчилж ирлээ. Өнөөдөр Ойн үйлдвэрлэлийн техник, технологи, Мод боловсруулах үйлдвэрлэлийн технологи  гэсэн 2 хөтөлбөрөөр бакалавр, маигстрын сургалт явуулж байна.

Энэ хугацаанд Москва хотын Ойн Улсын Их сургууль, ХБНГУ-ын Фрайбургийн Ойн их сургууль, Канадын Бритиш, Колумбын Техникийн Дээд сургууль зэрэгтэй холбоо тогтоон хамтран ажиллаж байна.

Манай салбар хичээл сургалт явуулах өөрийн байртайн зэрэгцээ сургалтын бодит практик орчинг бүрдүүлсэн Мод боловсруулах туршилт үйлдвэрлэлийн 2 цех, Тарьц суулгац ургуулах, ойн бүртгэл тооллого явуулах түшиц газар болох Нарийн гацууртын туршилт судалгааны хээрийн полигон, модлог судлалыг лаборатори, Ойн химийн лаборатори зэрэг материаллаг орчин бүрдсэн.

Тус салбар сургалтын ажлын зэрэгцээ ойн үйлдвэрлэлд шинэ дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, ойг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглалт ба модон түүхий эдийг иж бүрэн ашиглах, сонгомол технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, механик-хими-дулааны гүн боловсруулалтаар шинэ нэрийн материал, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх оновчтой хувилбаруудыг боловсруулж салбарын үйлдвэрүүд, сургалт судалгаанд нэвтрүүлэхээр судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэн ажиллаж байна.

 

Багшлахболовсонхүчин

Үйлдвэрлэлийн технологийн сургууль
 

Чүлтэм Ганбаатар

Салбарын эрхлэгч

Чандмань овгийн Чүлтэмийн Ганбаатар нь 1962 онд Хэнтий аймгийн Хэнтий сум /тухайн үеийн нэрээр/ буюу одоогийн Өмнөдэлгэр сумын Хэнтий багт төрсөн. &n

Намсрай Долгорхүү

зөвлөх профессор

Намсрай овогтой Долгорхүү миний бие 1944 онд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутагт малчин ардын гэр бүлд төрсөн. Яс үндэс халх.    &n

Хайнзан Нялхай

профессор

Хайнзан овогтой Нялхай миний бие 1947 онд Увс аймгийн Малчин сумын нутаг "Цацын хургад" гэдэг газар малчин ардын гэр бүлд төрсөн. Яс угсаа баяд  

Надмидцэдэн Ганзориг

дэд профессор
Доктор (Ph.D)

Надмидцэдэн овогтой Ганзориг миний бие 1974 онд Улаанбаатар хотод төрсөн.  Ажиллах хугацаандаа Монгол улсын дээд боловсролын өөрчлөлт шинэчлэл,

Түмэн-Өлзий Цэндсүрэн

Ахлах багш
магистр

Түмэн-Өлзий овогтой Цэндсүрэн миний бие 1956 онд Увс аймгийн Өндөрхангай сумын нутагт төрсөн. Яс угсаа халх Ажиллах хугацаандаа эрдэм шинжилгээ, судал

Чимэдцэрэн Давааням

Ахлах багш
магистр

Чимэдцэрэн овогтой Давааням миний бие 1961 онд Баянхонгор аймгийн Жинст суманд төрсөн          Ажиллах хугаца

Баасан Баярцэцэг

Ахлах багш
Доктор (Ph.D)

Урианхан овогтой Баасангийн Баярцэцэг миний бие 1972 онд Говь-Алтай аймгийн Алтай хотод төрсөн.          

Аюуш Тунгалаг

Багш

Аюуш овогтой Тунгалаг миний бие 1978 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутагт төрсөн. Яс угсаа халх, МҮ-ийн Эвлэлийн гишүүн.    &nb

 

Багшийн бүтээл

Үйлдвэрлэлийн технологийн сургууль
 
 
Бусад бүтээл

Хамтын ажиллагаа

Үйлдвэрлэлийн технологийн сургууль