Салбар нэгж

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Хүнсний инженерчлэлийн салбар

Хүнсний инженерчлэлийн салбар нь 2014 онд байгуулагдсан. Манай салбарт Хүнсний салбарын тэргүүлэх эрдэмтэд болох Шинжлэх ухааны доктор, Монгол улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Л.Дамдинсүрэн, Шинжлэх ухааны доктор, профессор Ц.Батсүх, Шинжлэх ухааны доктор, профессор Д.Цэцэгээ болон бусад олон тооны техникийн ухааны доктор зэрэгтэй, дэд профессор, профессор цолтой  багш нар ажиллаж байна.  

Тус салбар нь одоогоор Хүнс үйлдвэрлэлийн технологи, Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи, Хүнс үйлдвэрлэлийн менежмент, Хүнсний үйлдвэрийн машин аппарат, Хүнсний сүлжээний хөргөлтийн систем мэргэжлээр бакалавр, магистр, докторын сургалт эрхэлж байна. Бидний эрхэм зорилго  нь Хүнсний салбарын хэтийн тогтвортой хөгжил, зах зээл, нийгмийн хэрэгцээ, шаардлагыг хангахуйц технологийн цогц мэдлэгтэй, дэвшилтэт технологи ашиглах, нэвтрүүлэх, зохион бүтээх чадвартай; харилцааны ур чадвар төлөвшсөн, хариуцлагатай; удирдан зохион байгуулах мэдлэг чадвар эзэмшсэн; багаар ажиллах, асуудал шийдвэрлэх чадвартай; судалгаа, шинжилгээний аргазүй эзэмшсэн; хүнс судлалын ухааны онолын мэдлэг мэргэжлийн ур чадварыг мэргэжилтнийг бэлтгэхэд оршино.

Багшлахболовсонхүчин

Үйлдвэрлэлийн технологийн сургууль
 

ядмаа алтанцэцэг

салбарын эрхлэгч
Доктор (Ph.D)
профессор

Улаанбаатар хотын уугуул. Үр тариа хадгалан боловсруулалтын үйлдвэрлэлийн инженер технологич мэргэжилтэй. Техникийн ухааны доктор, дэд профессор цолто

Цэмбэлцогт Батсүх

профессор
Доктор (Sc.D)
профессор

Боржигон овгийн Д. Цэмбэлцогт, эх Г. Дуламжавын отгон охин болж 1960 оны 4-р сарын 25 нд Улаанбаатар хотод төрсөн. Архангай аймгийн  Чулуут 

Лувсансүрэн Дамдинсүрэн

профессор
Доктор (Sc.D)
профессор

Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан. Хүнсний үйлдвэрийн технологи, биотехнологи, хүнсний бод

Балдандорж Найгалмаа

дэд профессор
Доктор (Ph.D)
дэд профессор

Хүнсний Инженерчлэлийн салбар,  Дэд профессор

Цэеэ-Ойдов Одбаяр

дэд профессор
Доктор (Ph.D)
дэд профессор

Хүнсний Инженерчлэлийн салбар

Чулуунбат Цэнд-Аюуш

дэд профессор
Доктор (Ph.D)
дэд профессор

1985 онд ОХУ-ын Москвагийн хэрэглээний биотехнологийн улсын их сургуулийг “Сүү боловсруулах үйлдвэрийн технoлoгич-инженер” мэргэжлээр төгс

Жоош Балжинням

дэд профессор
Доктор (Ph.D)
дэд профессор

Хүнсний инженерчлэлийн салбарын дэд профессор

Осорхүү Гансайхан

Ахлах багш
Доктор (Ph.D)

Хүнсний Инженерчлэлийн салбарын ахлах багш

Сэр-Од Сэржмядаг

Ахлах багш
Доктор (Ph.D)

Хүнсний Инженерчлэлийн салбарын ахлах багш

Цэрэннадмид Сэлэнгэ

Ахлах багш
Доктор (Ph.D)

Хүнсний үйлдвэрлэлийн технологич, техникийн ухааны доктор (Ph.D)

Энхтуяа Энхцэцэг

Ахлах багш
Доктор (Ph.D)
дэд профессор

Хүнс үйлдвэрлэлийн инженер технологич, хүнсний химич мэргэжилтэй. Хөдөө аж ахуйн ухааны магистр, техникийн ухааны доктор зэрэгтэй. Ургамлын гаралтай

Дорж Амарбаясгалан

Ахлах багш
магистр

Хүнсний инженерчлэлийн салбарын ахлах багш

Нарангэрэл Чимэдрэгзэн

Ахлах багш
магистр

Хүнсний үйлдвэрийн механик инженер мэргэжилтэй. Хүнсний инженерчлэлийн салбарын ахлах багш, магистр (M.Sc). Хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмжийн зохи

Лодойсамбуу Цэрэнпүрэв

Ахлах багш
Доктор (Ph.D)

Хүнсний Инженерчлэлийн салбарын ахлах багш

Чадраабал Сайнбуян

Ахлах багш
магистр

Хүнсний инженерчлэлийн салбарын ахлах багш

Шар Энх-Амгалан

Ахлах багш
Доктор (Ph.D)

Хүнсний инженерчлэлийн салбарын ахлах багш

Дашдаваа Цэцэгмаа

Ахлах багш

Хүнсний инженерчлэлийн салбарын ахлах багш

Батгэрэл Солонго

Багш
магистр

Хүнсний инженерчлэлийн салбарын багш

Цэнд Минжмаа

дадлагажигч багш
магистр

Хүнсний инженерчлэлийн салбарын дадлагажигч багш

 

Хамтын ажиллагаа

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Дотоодын: Хүнсний салбарын төр, захиргааны болон эрдэм шинжилгээний байгууллага, яам, агентлагууд, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд

Гадаадын: ОХУ-ын Москва хотын Хүнсний технологийн улсын их сургууль, Москва хотын Биотехнологийн улсын их сургууль, Москва хотын Менежмент, технологийн улсын их сургууль,  Кемерова хотын Хүнсний институт, Японы Wayo шим тэжээлийн их сургууль, Хятадын Тэньжяны Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Бельгийн Гентийн их сургууль