Гадаад мэргэжилтнүүддээ талархал илэрхийлж үдэж өглөө
ganbii

ҮТС-ийн харьяа Шим тэжээл судлалын төвийн гадаад мэргэжилтэн БНСУ-ын иргэн Жан Жи Хэ болон “Meal Plus” оюутны загвар хоолны газрын гадаад мэргэжилтэн И Ён Уг нь 5 жил ажиллаад нутаг буцаж байгаатай холбогдуулан ШУТИС-ийн Ректор Б.Очирбат, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг нар 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч уулзан дурсгалын зүйлс гардууллаа.

Жан Жи Хэ нь 2011-2016 оны хооронд “Халдвар бус архаг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, Эрүүл мэнд, Шим тэжээлийн боловсрол олгох” төслийг үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлэхэд оролцон Монголын хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, урьдчилан сэргийлэх шим тэжээлийн боловсрол олгох үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Мөн И Ён Уг нь “Meal Plus” оюутны загвар хоолны газар болон оюутны хоол үйлдвэрлэл, үйлчилгээний системийг сайжруулах, орчин үеийн жишигт нийцсэн гал тогоо байгуулж, мэргэжлийн түвшинд үйл ажиллагааг хөгжүүлэн оюутан залуусын ирээдүйд оруулсан хувь нэмрийг үнэлж талархал гардуулав.

LATEST NEWS

news


MORE NEWS