“БИОТЕХНОЛОГИ БИДНИЙ АМЬДРАЛД - 2022” ЦАХИМ УРАЛДААН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
ganbii

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Биотехнологи, шим тэжээлийн салбараас Ерөнхий боловсролын сургуулийн 11-12 ангийн сурагчийн дунд “Биотехнологи бидний амьдралд” сэдэвт цахим бүтээлийн уралдааныг хоёр дахь жилдээ зарлан явууллаа. “Биотехнологи бидний амьдралд – 2022” цахим бүтээлийн уралдаан нь Монгол улсын Засгийн газраас Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл болгон зарласан Биотехнологи мэргэжлийн үнэ цэнийг олон нийтэд, тэр дундаа Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчидад ойлгуулах, ач холбогдлыг сурталчлах, тэдний шинжлэх ухаанч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой юм. Энэ жил тус уралдаанд нийслэлийн 12, хөдөө орон нутгийн 9 аймгийн 15 ЕБС-иас нийт 250 сурагчийг 31 багш бэлтгэж, 52 бүтээлийг ирүүлсэн болно.

Биотехнологи, микробиологийн мэргэжлийн багш нар эдгээр бүтээлүүдийг шүүн хэлэлцэж дүгнэсэн. Цахим уралдаанд дараах бүтээлүүд шалгарсан болно. Үүнд:

1-р байр

“Сондорын нэг өдөр” сэдэвт бүтээлээр оролцсон Дорноговь аймгийн Замын–Үүд сумын 1-р сургуулийн 11А ангийн сурагчид /Чиглүүлэгч багш: Ж.Оюунтамир, Ч.Алтанзул/

2-р байр

“Пробиотик” сэдэвт бүтээлээр Нийслэлийн ерөнхий боловсролын 59-р дунд сургуулийн 11-р ангийн сурагчид /Чиглүүлэгч багш: Б.Баяржаргал/

3-р байр

“Миний мэргэжил-биотехнологич” сэдэвт бүтээлээр Ховд аймгийн Жаргалант сумын 3-р сургуулийн 11А ангийн сурагчид /Чиглүүлэгч багш: Н.Баярсайхан/

Тусгай байр

“Хуванцар савны хэрэглээний судалгаа” сэдэвт бүтээлээр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон сургуулийн 12В ангийн сурагчид /Чиглүүлэгч багш: Д.Алтантуяа/

Тусгай байр

“Биотехнологи ба хүнс” сэдэвт бүтээлээр Нийслэлийн БЗД-ийн ОУ-ын Гёте бүрэн дунд сургуулийн 11-р ангийн сурагчид /Чиглүүлэгч багш: Ц.Бямбасүрэн/

Хамгийн их сурагчийг бэлтгэж нийт 6 бүтээл ирүүлсэн Дорноговь аймгийн Сайншанд сумын 3-р дунд сургуулийн Б.Отгон багшид онцгойлон баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.

Биотехнологи, шим тэжээлийн салбараас зарласан бүтээлийн уралдаанд идэвхтэй оролцсон сурагчид, тэдгээрийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, чиглүүлж оролцсон багш нарт талархал илэрхийлье.

Бидэнд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Биологи-Биотехнологи мэдээлэл, сургалтын төв (ТББ), Монголын Биотехнологийн нийгэмлэг зэрэг байгууллагуудад сургуулийн нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

Энэхүү уралдааныг зохион байгуулсан салбарын профессор, доктор С.Дэлгэрмаа, дэд профессор, доктор Х.Мөнхзаяа, шүүн хэлэлцүүлэгт  идэвхтэй оролцсон Биотехнологи, микробиологийн мэргэжлийн багш нартаа талархал илэрхийлж, ажлын өндөр амжилтыг хүсье.

Үр дүн: Энэхүү цахим бүтээлийн уралдааны үр дүнд ЕБС-ийн ахлах ангийн сурагчид орчин үед эрчимтэй хөгжиж буй биологийн шинжлэх ухааны нэг салбар болох биотехнологийн талаар өргөн мэдлэгтэй болсон бөгөөд энэхүү ажил нь тус салбарын хэрэгжүүлдэг хөтөлбөрүүдийг сурталчлахад чухал ач холбогдолтой уралдаан боллоо.

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

БИОТЕХНОЛОГИ, ШИМ ТЭЖЭЭЛИЙН САЛБАР

 

LATEST NEWS

news


MORE NEWS