Шанхай хот, Жиансу мужид ажилласан ажлын товч тайлан
ganbii

Шанхай хот, Жиансу мужид ажилласан ажлын товч тайлан.

Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн, үйлдвэрчдийн хамт Текстил судлалын салбарын  ахлах багш Д.Батбаяр 11 сарын 27-ноос 11 сарын 29-ны  хооронд БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулагдсан “Шанхай текс 2017” үзэсгэлэнд оролцоод, цаашаа 12 сарын 1-нийг дуустал Жиансу мужийн “Jinlong technology” Co., Ltd Сүлжмэл, нэхмэлийн автомат машин, тоног төхөөрөмжийн, “Zhangjiangang Shisheng knitwear” Co., Ltd сүлжмэл бүтээгдэхүүний,  “Suzhou excellent living goods” Co., Ltd сүлжмэл оймсны компаниудын үйл ажиллагаатай танилцаад ирлээ.

1 дүгээр зураг.  Үйлдвэрийн төлөөлөгчдийн хамт

  1. Шанхай текс 2017 үзэсгэлэнд бүтээгдэхүүний бүтээмжийг дээшлүүлсэн зарим технологийн дэвшлүүд:
  2. Утас ээрэх, сүлжих үйлдвэрлэлийн дамжлага хоорондын бүтээгдэхүүний шилжилтийг автоматжуулсан байна, Жишээлбэл, сүлжих автоматаас холбож оёх кетелийн машин руу роботын тусламжтай шилжүүлж, сүвэлгээ хийдэг технологи нэвтэрчээ.
  3. Мөн утас ороох дамжлагын дараа уураар жигнэх дамжлага руу автомат конвейерээр зөөж, роботын тусламжтай аппаратыг цэнэглэх ажиллагааг хийдэг болжээ.
  4. Ээрэх машины өнгийн патронуудыг өнгө өнгөөр нь ялгаж сагсанд савладаг автомат төхөөрөмж бүтээжээ.
  5. Олон туслах ажиллагаануудыг нэг төхөөрөмж дээр нэгтгэн хийдэг болсноор үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлсэн байна. Жишээлбэл, Сүлжсэн материалыг уурын идүүгээр индүүдэх, пресслэж хэлбэржүүлэх, бүтээгдэхүүний хэмжээг компьютерийн хяналттайгаар лазерын туягаар хэмжих зэрэг ажиллагааг нэгтгэж уурын индүүний тавцан дээр нэг дор гүйцэтгэж байна.

 

2 дугаар зураг.  Олон үйлдэлт уурын индүү

  1. Жиансу мужийн текстилийн үйлдвэрүүдийн талаар:
  2. “Jinlong technology” компани нь нэхмэл, сүлжмэлийн автомат машины үйлдвэрлэлээрээ Хятад улсдаа алдартай томоохон компани. Дэлхийн 5 тивийн 30 гаруй орны үйлдвэрлэгчид энэ үйлдвэрийн сүлжих автомат машиныг ашиглаж байна. “Jinlong technology” үйлдвэрт сүлжих автомат машины бүхий л деталиудыг үйлдвэрлэж, угсарч байсан. Энэ үйлдвэрийн сүлжих автомат машин нь бидний сайн мэдэх Шима Сейки сүлжих автомат машинаас үнийн хувьд 4 дахин хямд боловч үйлдэл, бүтээмжийн хувьд адил байгаа учир Монголын үйлдвэрлэгч нар эхний ээлжинд 6 машин худалдан авахаар захиалга өгсөн.

 

3 дугаар зураг.  “Jinlong technology” компани

  1. Жиансу мужийн “Zhangjiangang Shisheng knitwear” сүлжмэлийн үйлдвэр нь “Jinlong technology” компаний сүлжих автоматыг ашиглан сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан. Биднийг үйлдвэртэй танилцах үеэр Европ руу “Zara” сүлжээ дэлгүүрийн захиалгат сүлжмэл ноосон цамцыг үйлдвэрлэж байсан.

 

4 дүгээр зураг. “Zhangjiangang Shisheng knitwear” сүлжмэлийн үйлдвэр

  1. Жиансу мужийн “Suzhou excellent living goods” оймсны үйлдвэртэй танилцах үеэр Америкийн зах зээлийн захиалгатай таван хуруутай оймс үйлдвэрлэж байсан.

 

5 дугаар зураг. “Suzhou excellent living goods”оймсны үйлдвэр

Жиансу муж нь далайн эрэгт байрлалтай Хятадын үйлдвэрлэлийн гол  бүс бөгөөд текстилийн үйлдвэрүүд нь Европ, Америкийн зах зээлд зориулж бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

  1. Текстил судлалын салбарын оюутнууд Жиансу мужийн үйлдвэрүүдэд дадлага хийх боломжтой боллоо.

Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо болон “Jinlong technology” компанитай хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг /MOU/ үйлдэж, хоёр талын удирдлагууд гарын үсэг зурсан. Уг санамж бичигт “Жиансу мужийн нэхмэл, сүлжмэлийн үйлдвэрүүдэд Монгол оюутнуудыг дадлага хийлгэх, дадлагын хугацаанд “Jinlong technology” компани байр, хоолны зардлыг хариуцан ажиллана” гэсэн заалтыг оруулсан. Цаашдаа “Jinlong technology” компани, ҮТС-ийн удирдлагын түвшинд хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар Текстилийн үйлдвэрийн машин ашиглалтын инженер, Текстил үйлдвэрлэлийн технологи мэргэжлийн оюутнууд дэлхийн зах зээлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй томоохон үйлдвэрүүдэд дадлага хийх боломж нээгдэнэ. “Jinlong technology”  компаний  удирдлагууд Монгол дахь үйл ажиллагаагаа өргөжүүлж сүлжих автомат машинуудтай туршилт судалгаа төвийг  ҮТС дээр байгуулах сонирхолтой байна.

6 дугаар зураг. Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, “Jinlong technology” Co., Ltd компанитай хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах үеэр

LATEST NEWS

news


MORE NEWS