"Тайлан-Сургалт"-ыг 2017 оны 11 сарын 17-ны Баасан гарагт зохион байгуулах гэж байна.
ganbii

Монголын ноос, ноолуурын холбоо, Ноос, ноолуурын үйлдвэрлэл эрхлэгчдийн хүсэлтийн дагуу Дэлхийн нэртэй дизайнер, Нью Йорк хотын Парсонс Нью Дизайн Сургуулийн Дизайны тэнхмийн эрхлэгч Ивонне Ватсон 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 сарын 03-ны өдрийг дуустал "Ноос, ноолуурын үйлдвэрийн удирдлага болон дизайнеруудыг чадавхижуулах" сургалтыг зохион байгуулсан.

ШУТИС-ийн ҮТС-ийн Дизайны салбарын 7 багш уг сургалтанд суусан бөгөөд тухайн сургалтын "Тайлан-Сургалт"-ыг 2017 оны 11 сарын 17-ны Баасан гарагт 16.20-17.50 хооронд зохион байгуулах гэж байна. Иймээс та бүхэн идэвхитэй оролцоно уу.

Жич: Өрөөний дугаарыг тухайн үед нь зарлана.

LATEST NEWS

news


MORE NEWS