“Хүнсний чанар, аюулгүй байдал” мэргэжлийн оюутнуудын дунд спортын өдөрлөг зохион байгуулав.
ganbii

                                      “Хүнсний чанар, аюулгүй байдал” мэргэжлийн оюутнуудын

                                                     дунд спортын өдөрлөг зохион байгуулав.

 

Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн оюутны сайн дурын “Арга Билиг” клубээс гишүүн оюунуудын дунд 2017 оны 10 сарын 14-ны өдөр Ерөнхий боловсролын 63 дунд сургуулийн спорт зааланд өдөрлөгийг зохион байгуулав. Уг арга хэмжээнд “Хүнсний чанар, аюулгүй байдал” мэргэжлээр суралцагч I - IV ангийн нийт 60 гаруй оюутан (эмэгтэй 10 баг, эрэгтэй 3 баг) оролцож, сагсан бөмбөг, гар бөмбөг, буухиа тэмцээн, гурвын зайн шидэлтийн төрлөөр аваргуудаа тодрууллаа.

Тэмцээний нийт дүнгээр Б.Нарнаа ахлагчтай ХЧАБ-II ангийн хамт олон тэргүүлж, М.Сувд-Эрдэнэ ахлагчтай ХЧАБ-I, Б.Номин-Эрдэнэ ахлагчтай ХЧАБ-III ангийн хамт олон удаалав.

Өдөрлөгийг идэвхи санаачлагатай, сонирхолтой, хөгжөөнтэй зохион байгуулсан Б.Дагиймаа ахлагчтай ХЧАБ-IV ангийн хамт олонд талархал илэрхийлье.     

2453n 

111519_n

New Picture

LATEST NEWS

news


MORE NEWS