Чибагийн технологийн институтэд богино хэмжээний сургалтад хамрагдахыг урьж байна
ganbii

ШУТИС болон Япон улсын Чибагийн технологийн институтын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд ШУТИС-ийн багш, судлаач нарыг Чибагийн технологийн институтэд богино хугацааны судалгаа, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон.  

Энэ хичээлийн жилд 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хооронд хэрэгжих бөгөөд 14 хоногоос 3 сар хүртэлх хугацаанд мэргэжил дээшлүүлэх юм.

Чибагийн технологийн институт онгоцны зардал буюу 100,000 иен хүртэлх зардлыг болон дотуур байрны зардлыг хариуцна.

Хөтөлбөрт оролцогч нь амжиргааны зардлаа өөрөө хариуцна.

Тавигдах шаардлага:

  • ШУТИС-ийн багш, судлаач байх
  • Англи хэл дээр судалгаа шинжилгээний материал унших, боловсруулах, судалгаа хийх чадвартай байх

Бүрдүүлэх материал:   

  • Хэлний түвшин илэрхийлэх сертификат /Англи хэл эсвэл Япон хэл/
  • Сургуулийн тодорхойлолт
  • Application form
  • Бүтээлийн жагсаалт /Англи хэл дээр/

Материал хүлээж авах сүүлийн хугацаа 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр. Материалыг нэгтгэн PDF файл болгон эх хувийн хамт Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албанд ирүүлнэ.

                                                /www.it-chiba.ac.jp/ энэхүү хаягаар орж мэргэжлийн чиглэлээ харна уу.

LATEST NEWS

news


MORE NEWS